Эмч, багш нарыг тойрсон элдэв улстөржилт

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

 

Ажил хаясан багш нарт Сайд нь сануулга өгөв

Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон тэмцлээ үргэлжлүүлж, МҮЭХ дэмжснээр  энэ сарын 13-ны  өдөр орон  даяар ажил хаялт зохион байгуулав. Хугацаагүй гэж байсан боловч зохих хэмжээнд тохиролцоонд хүрсэн учраас  сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан. Гал намжиж байна. Нэг удаагийн 516 мянган төгрөгийн урамшуулал, нэмэгдлийг “голсон”, ажил хаясан  багш нарт хатуухан сануулга өглөө.  Гомдсон эмч нарыг төдийлэн онцгойлсонгүй. Зарим сургууль, цэцэрлэгийн удирдлагад ажил хаяхгүй байх талаар албан тоот ч хүргүүлсэн бололтой юм.  БСШУС-ын шинэ сайд Ц.Цогзолмаа “Багш нар нэмэгдэл урамшуулал олгож гэж байхад ажил хаяж байна. Багш мэргэжилтэй ажил олдохгүй олон хүн байгаа шүү” гэж анхаарууллаа.

Багш нар ямар урамшуулал авах вэ

Төсвийн тодотголыг батлахдаа багш, эмч,төрийн албан хаагчдад 300 мянгантөгрөгийн урамшуулал олгохоор 55 тэрбум төгрөгийг тусган батлуулсан. 2018 оноос өмнө өгнө гэж. Гэхдээ энэ мөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр УИХ-ын гишүүдийн тойргуудад хуваарилсан 172 тэрбум тэрбум төгрөгөөс “шомбодсон”. Зарим гишүүнийг уурлуулан, нэхүүлэн байж хуваарилсан мөнгө. Гэтэл багш нар нэг удаагийн хууран мэхлэх гал унтраах арга гэж үзсэн.  Нэмэгдсээр 516 мянган төгрөг боллоо. Багш нар уурласаар.

510 тэрбум төгрөгийн урамшууллыг хэрхэн бүрдүүлж байгаа вэ. 300 мянган төгрөгийг нь төрийн албан хаагчдад  хуваарилсан 55.4 тэрбум төгрөгөөс гаргасан. Үлдсэн 216 мянган төгрөг буюу 36 хувийг үр дүнгийн урамшуулал, дэвтэр зассаны мөнгө,  нэмэгдэл зэргээр олгож байгаа. Багш нар сурагчдын улирлын амралтаар цалингаа бүтнээр бодуулаад явдаг аж. Тодруулбал, багш нарт 20 хувийн нэмэгдэл, анги даасан, олимпиадад сурагчдаа бэлтгэсэн, дэвтэр зассан, дугуйлан секц хичээллүүлсэн зэрэгт 20 хувь нийтдээ улиралд 45 хувийн нэмэгдэл өгч байгааг салбарын сайд нь тодотголоо. Багш 19 цагаас дээш хугацаагаар хичээл орсон бол илүү цагийн мөнгө олгоно. Ийм л тайлбарууд хөврөв.

Эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө цалингаа нэмэгдүүлэх боломжтой

Багш нарын цалин урамшуулал 516 мянган төгрөг болсонд  хожуу нэгдсэн ч тэмцлийн хэлбэр арга нь адилхан байсан эмч нар гомдолтой үлдэв. Эмнэлгүүдийг эдийн засгийн чөлөөтэй байдалд шилжүүлээд өвчтнөөсөө төлбөр авах байдлаар санхүүгээ бүрдүүлж, эмч, ажилтнуудынхаа орлого, цалинг нэмэгдүүлэх боломжтой гэсэн гаргалгааг салбарын сайд нь, зарим улстөрч хийжээ. Хүнд мэс заслаас эхлээд хүүхэд төрөхөд хүртэл гарын бэлэг авдаг гэж хардуулдаг эмч, эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллахаас амьжиргаа нь шалтгаалах болох нь. Тээрмийн хөлд буудай үрэгдэхийн үлгэрээр  жирийн иргэд өндөр төлбөр төлдөг болоод амьжиргаа нь муу дээрээ муухай болох вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрнө.

Эрүүл мэндийн даатгалын санг салгахыг эсэргүүцлээ

Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгож бие даалгах шийдвэрийг хууль тогтоогчид гаргаж байгаа. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд жилдээ 400-600 тэрбум төгрөг эргэлддэг томоохон сан очих нөхцөл бүрдэнэ. Дагаад 90 ажилтан явах тухай яриа бий. Энэ шийдвэрийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг салгах нь буруу гэв. Шалтгаанаа тайлбарлалаа. Хүнд суртал, авлига, мөнгө завшихыг дэвэргэнэ гэж.  Товчхондоо даатгуулагчийн эрх ашгийг байгууллагын урсгал зардалд зарцуулж болохгүй. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага жирийн иргэдийн асуудалд орооцолдоод эхэллээ. Эмч нар өвчтний өвчний түүхийг хуурамчаар нээж мөнгө завших боломж бүрдүүлнэ гэж үзсэн аж. Эрүүл мэндийн салбарыг тойрсон бужигнаан энэ мэтээр үргэлжлэх бололтой.

Иргэдийн Хурлын Төлөөлөгч эмнэлгийн дарга, сургуулийн захирал болох уу?

Ийм хардалт УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс гарлаа. Ингэж хардаж байгаагаа ч ил тодоор зарлав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд эрх баригч МАН-ынхан нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдаж байна гэлээ. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, эмнэлгийн даргаар олон хүнийг орон  нутагт үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэв. Тэдний ихэнх нь тухайн нутгийнхаа Иргэдийн Хуралд ялалт байгуулсан Төлөөлөгчид. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үүрэг гүйцтэгэгчдийг жинхэлнэ гэж тооцсон тухайн АН-ын бүлгийн  Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Энэ үнэн бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр Иргэдийн Хурлын Төлөөлөгч ажиллах нь. Улстөрийн албан тушаалтны томилгоо болох аж. Төрийн албан хаагчдад хүндрэл учруулж ч мэдэхээр гаргалгаа гэж сөрөг хүчин үзжээ. Эмч, багш нарыг тойрсон элдэв улстөржилтийн зах зухаас дурдахад ийм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 54 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.89) 2017 оны 11 сарын 16

Багш нар одоо болих хэрэгтэй өчнөөн нэмэгдэл цалин авна хонхны баяр гэж баахан хахууль авдаг та нарын хажууд хүний амь нас аварч байгаа эмч цагдаа онцгой байдлынхан бусад хувийн байгууллагын ажилчид хэцүү байгаа бүгд зээлтэй цалингаас цалингийн хооронд явж байгаа тэгж байснаас банкны хүүг бууруулж эхлээд хүү авдгийг болиулаач

0  |  0
Mgl(66.181.178.253) 2017 оны 11 сарын 15

Ene setgelgyi saidiig avch xayax xeregtei shuu. B

0  |  0
bj(66.181.161.62) 2017 оны 11 сарын 15

Heleh ch ug alga da. Hariutsan said ni helj bhad unen emegnel yum daa

0  |  0
Zochin (66.181.187.172) 2017 оны 11 сарын 14

Henii omnos or zeel tawisan yum be bugd l ortei zeeltei bgaa sh dee gants bagsh nar zeeltei baga tsalintai bgaa bish

0  |  0
Kkk(66.181.161.111) 2017 оны 11 сарын 14

Uls oron ni dampuurah deeree tulaad bhad ter yamar hamaatain. Tsalin nem gedeg bagsh bdiimu. Angi daasnii dewter zassanii uur yu ch bilee baahan mungu awna. Tegeed etseg ehchuudees uchnuun mungu huraana. Ter suragchidaas ni yam ni shalgalt awaad uzchihmeer yum. Tentseh huuhed barag bhgui dee. Tugsuh angiin huuhed zuw ch bichij chadahgui. Bichgiin hew ni awah yumgui bn shdee. Yu surgasiin. Yu zaatsiin. Hicheeliin 40 miniin 20d ni huuhed zagnaad 20d ni garchigaa tawidag bizdee. Busad ni yaj mungu oldgiig ene parzit bagsh nar medehgui l bn daa.

0  |  0
Zochin(27.123.214.89) 2017 оны 11 сарын 14

Oyunii hodolmoriig uneldeggui uchiraas chadaltai humuus bagshildaggui yum shuu . Said n ingej bagsh naraa doosh n hiihdee yahav dee . Bagshii ajliin ontslog , unelemjiig oishaadaggui hun saidiig n hiiheer ene salbar yu boloh boloo . Arai ch dee .

0  |  0
Zochin (139.5.217.190) 2017 оны 11 сарын 14

Ene abgai hezee bolobsrood bolobsroliin said boloh ym bolov oo

0  |  0
Zochin(103.26.194.184) 2017 оны 11 сарын 14

Ysg huuhdiin tuluu ajildag bagsh mash hovor shuu dee. Tsalin nemsnii hereer bolovsroliin yam deerees yu hiidgiig hynaj shahaj shaardah heregtei

0  |  0
irgen (139.5.217.236) 2017 оны 11 сарын 14

Bagsh nar denduu davarlaa!!! ajilaagui bj tsalin ogdgiig ni has

0  |  0
irgen(139.5.217.236) 2017 оны 11 сарын 14

Bolood bga yumaa heveer ni yvuulaachee.Bolhgui bga yumaaraa orold.

0  |  0
zochin(66.181.161.64) 2017 оны 11 сарын 14

Eruul mendiin daatgaliig eruul mendiin yamand shiljuulsen zov sh dee oortoi ni hulgaich bga gej bodoj bn daatgalaas uldeej oorsonoo husah gej baihgui yu

0  |  0
зэндмэнэ(103.9.90.50) 2017 оны 11 сарын 14

Хөөе бусад орны жишгээр хувийн даатгалын системийг нээгээд өгчих! Манайх зах зээлд шилжсэнээсээ хойш даатгалын системд огт шинэлэл хийгээгүй, зах зээлийн горимд оруулаагүй. Бусад орнууд бүгд хийсэн. Бид даатгалын компаниа, эмнэлгээ өөрсдөө сонгодог больё! Төр монополь эрхтэйгээр даатгуулагчдийн мөнгийг авдаг, улс төрчдийн гараар ордог, төсвийн цоорхойг нөхдөг энэ тогтолцоог халах хэрэгтэй! ДААТГАЛ шүү дээ. !

0  |  0
Зочин(27.123.214.120) 2017 оны 11 сарын 14

Багш нар сурагчдын амралтаар цалингаа аваад амардаг. Жилд хэдэн сар амардаг билээ .. хийгээгүй ажлын төлөө цалин авч амардаг хүн монголд багшаас өөр бий гэж үү? Бид өдөр болгон өглөө оройд хуруугаараа бүртгүүлэн сунаж унатлаа ажиллаад жилдээ цөөхөн хоног амарч бн. Багш нар хэзээнээсээ давуу боломж ихтэй шүү. Улстөрчдийн турхиралтаар бүү тэнэгт!

0  |  0
Зочин(203.91.115.40) 2017 оны 11 сарын 14

Хүүхдийн ухамсар ,сэтгэхүй,нийгмийн харах өнцөг ,сургалт,хүмүүжилд нөлөөлж байгаа багш нарт юун 500 000 төгрөг вэ энэ мөнгийг яаж хувийн хэвшлийнхэн одоогийн үзүүлээрэй

0  |  0
Зочин(203.91.115.40) 2017 оны 11 сарын 14

Монголд хамгийн их ганган өдрийн тал ажилладаг зуны 3 сар амардаг дэвтэр засаж мөнгө авдаг өдөр өнжүүлэх ажиллуулдаг анги угаалгаж эцэг эхийн хурал нэртэй мөнгө нэхдэг эцэг эхчүүдийн спортын арга хэмжээ нэртэйгээр архидуулдаг багш нарыг эсэргүүцэж байгаа.олон мянган эцэг эх байгаа шүү боловсрол хүүхдээсээ түрүүлэх байтал хоцрогдож байгааг эрхэм захиралууд сайд нар анхаарайраа мөн бүх юманд хахууль авдаг аа болхыг шаардаж бна

0  |  0
23(66.181.181.35) 2017 оны 11 сарын 14

Тэнэг л байна даа. Мөнгөндөө биш боловсролын системээ яаж аврах талаар бодох хэрэгтэй.Асуудалтай болоод аргаа бараад л ажил хаяж байна шүү дээ.Толгой нь ажилдаггүй асуудлыг ухаалгаар шийдэж чаддаггүй хүн л хүнийг ажлаас халахыг илүүд үздэг

0  |  0
zochin(103.26.195.113) 2017 оны 11 сарын 14

tur.gej.bdag.bol.davarsan.bagsh.naryg.ajlaas.ni.halaach.huni.umnuus.ur.tavichihsan.yam.shig.yariad.larai.l.bishee

0  |  0
zochin(103.26.195.113) 2017 оны 11 сарын 14

eldev.uls.turjilt.chini.herees.heterch.bna.ajil.hayaltyg.zohion.baiguulj.bgaa.nuhdiig.ajlaas.ni.halah.ni.zuvuu

0  |  0
arai davartsan(66.181.181.206) 2017 оны 11 сарын 14

gudamjaar duuren laaz oshigloson ajilgui bagsh nar bn... Iduuree golson ih zantai ymnuudiig halaach...Bid nariin huuhduud hetsuudleee...Surch bolovroj erhend n haldaj bn zao

0  |  0
Nooj(122.201.23.75) 2017 оны 11 сарын 14

Ene haltaisan said nertei avgai ichij amidraasai. Ugluu huuhdee ulsiin unaagaar zuunu. Hobby surguuli deer ochood ene haltar avgaig harj bolno . Huuhdiihee surgaltiin tulburiig yaj tulduguu tailbarlachihaasai

0  |  0
зочин(202.179.11.10) 2017 оны 11 сарын 14

Тэр ажилгүй байгаа 5000 багш чинь үнэхээр байгаа юмуу, ямар тоо баримт үндэслээд ингэж зарлаад байнаа. Тэд нарыг байлаа гэж бодоход энэ олон сургууль цэцэрлэгийн хаагуур нь яваад байсан 5000 вэ. Үнэхээр мэргэжилдээ дуртай эзэн нь байсан бол аль нэг газар шингэчихсэн л байгааш дээ. Тааруу, гологддог болоод л мэргэжсэн ажлаа хийхгүй байгаа 5000-д бид үр хүүхдээ даатгах уу, сайдаа. Томчууд, баячуудын хүүхдүүд хувийн сургуульд сурдаг болохоор улсын сургуулийг сайн мэдэхгүй байх л даа.

0  |  0
үнэн(203.91.115.41) 2017 оны 11 сарын 14

ажил байхгүй тэтгэвэргүй дундаж насны хүмүүс 30 жил юу ч хэлээгүй амьдарч ирсэн багш эмч нар зүгээр л ажилаа хии болохгүй байгаа бол ажилаа өг цаан чинь зөндөө боловсон хүчин ажилгүй үйлчилгээний ажил хийж бор хоногоо өнгөөрж байна анхаар

0  |  0
zochin(150.129.141.133) 2017 оны 11 сарын 14

deedtsuuliin tsalin hangamjiig buuruulmaar yum

0  |  0
zochin(150.129.141.133) 2017 оны 11 сарын 14

namaaraa ajilgui uldsen bagsh nar olon l baigaa baih

0  |  0
Зочин (202.9.41.207) 2017 оны 11 сарын 14

Эхнээс нь хэд хэдээр нь халаад өгөхөд сигнал авна даа. Халаад халаад явчихөө

0  |  0
иргэн(202.179.26.108) 2017 оны 11 сарын 14

Хөдөө сумдын багш нар 5 жил тутамд 3 жилийн цалин авдаг энэ арай дэндсэн юм бишүү

0  |  0
ЭША(202.21.116.2) 2017 оны 11 сарын 14

САйд ч харин ТӨР шиг дуугарч байна шүү. Дэмжиж байна. Ажлаа хий, чад, бүтээ, дараа нь ярь гэдэг зарчмыг хаа сайгүй нэвтрүүлмээр байна. ХҮРЭЭЛЭНГҮҮД бүүр нэг унтсан, идсэн газрууд л байх юм даа.

0  |  0
иргэн(202.179.27.122) 2017 оны 11 сарын 14

Нөхцөл байдлыг мэдсээр байж их даварч байна. Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Тэр шимэгч маягаар амьдардаг, үйл ажиллагаа нь хувариа эрхлэх аж ахуй мэд болсон хуримтлагдсан хөрөнгөө ямар ч хяналтгүй хувьдаа зарцуулдаг ҮЭ-ийг татан буулгах хэрэгтэй. Тэд багш нарын төлөө биш өөрсдийн авдаг татварын төлөө тэмцдэг. Цалин нэмэгдвэл тэдний авдаг татвар нь нэмэгддэг.

0  |  0
123(202.131.227.50) 2017 оны 11 сарын 14

жинхэнэ мэргэжилдээ хайртай, чадвартай, сургая гэсэн сэтгэлтэй багш нар чинь хамт олон дотроосоо цоройгоол гараад ирдэг юм, тэднийг нь анаж байаад ахиу цалин амлаад хувийн сургууль аваад явчихдаг юм шдээ сайдаа, тэр гудамжинд явж байгаа мэргэжилтэй хүмүүс чинь энэ ажил хаяж байгаа хүмүүсийг орлож ажиллах нь юу л бол доо? ийм үг хэлээд сууж байдаг сайд ч дээ чааваас

0  |  0
0000(202.179.27.42) 2017 оны 11 сарын 14

Багш нар бүүр даварлаашдээ,,,хамгийн их авилгал авна,,тэгээд бас цалингаа голно,,багшийн төрсөн өдөр,багшийн баяр,эмэгтэйчүүд,эрчүүдийн баяр,анги төгсөгний,бас бус баяраар ёстой юм шиг,,,багшийн баруун гар эцэг эхийн зөвлөлийн даргийн зөвлөснөөр хайртай багшдаа дутуу байгаа зүйлийн бэлэг болгон авч өгөншүүдээ,,,,,жил болгон,,,энэ шудрагуу

0  |  0
жаргал(66.181.188.254) 2017 оны 11 сарын 14

Энэ сайдын хэлээд байгаа багш мэргэжилтэй гудамжинд байгаа хүмүүс нь сонгон шалгаруулалтаар тэнцэхгүй багш гэж хэлэхэд хэцүү дипломын голууд байгаа шүү дээ. Тийм хүмүүст хүүхдээ өгөөд юу бодож суух вэ!

0  |  0
zochin(202.131.245.182) 2017 оны 11 сарын 14

tegeed bvgdiig ni halaad gudamjind bga bagsh nara oruulaach de

0  |  0
zochin(202.131.245.182) 2017 оны 11 сарын 14

tegeed bvgdiig ni halaad gudamjind bga bagsh nara oruulaach de

0  |  0
zov(203.91.112.108) 2017 оны 11 сарын 14

Surguuli togsson humuusees sain jigshih heregtei olon dotor sn muu olon bgaa da

0  |  0
ахр(103.26.193.181) 2017 оны 11 сарын 14

Энэ муу шаамий авгай одоо олон зуун мянган багш нарыг сүрдүүж байгаа юм уу, тун удахгүй сайдын суудлаас зайлахаа мэдэхгүй

0  |  0
Иргэн(202.9.43.238) 2017 оны 11 сарын 14

Жинхэнэ багш болох ажилд орох багш нараас бас ховор шуу дээ.

0  |  0
Жаргаа(139.5.218.253) 2017 оны 11 сарын 14

Мэргэжлийн ажилгүй багш нар их байна. Зөв шүү.

0  |  0
буруу үг.(202.9.40.220) 2017 оны 11 сарын 14

Багш мэргэжилтэй ажил олдохгүй олон хүн байгаа шүү” гэж анхаарууллаа.энэ үг маш болчимгүй үг.Олон жилийн дадлага туршлага гэж бас байдаг юм.Ямар сайдын албан тушаал биш.

0  |  0
Цэдэн(139.5.218.253) 2017 оны 11 сарын 14

Зөв хэлжээ. Арын хаалгаар л ордог шүү дээ. Ажилд орох сая төгрөгөө өгч орж чаддаггүй олон багш нар байгаа.

0  |  0
Бат(66.181.161.104) 2017 оны 11 сарын 14

Байгаадяадаг юм багшлах эрхээ аьч чадахгүй сул орон тооны шалгалт өгч тэнцээгүй нөхдүүд зөндөө шдэээ дөнгөж төгсчөөд багшлах эрхийн шалгалт өгөөд тэнцэхгүй байна шдээ

0  |  0
zochin(27.123.214.87) 2017 оны 11 сарын 14

Uuruu olj haraagvi shdee olon niitiin svljeenes sanaa awaa biz meregijiin bus hvn yum chin

0  |  0
zochin(27.123.214.87) 2017 оны 11 сарын 14

Uuruu olj haraagvi shdee olon niitiin svljeenes sanaa awaa biz meregijiin bus hvn yum chin

0  |  0
FGFG(103.10.20.34) 2017 оны 11 сарын 14

GEHDEE ARD TUMNII TULUU AJILLAJ BGA TURIIN TUSHEE HUN IIM DARAMTALJ YARIJ BOLOHGUIE YOS ZUI ALGA

0  |  0
unshigch(76.26.150.152) 2017 оны 11 сарын 14

zuv l helj dee. Ajilgui bagsh nar olon baigaa shuu.

0  |  0
Top