Нэн ховор амьтад устаж мэдэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

Ховд аймгийн томоохон гол усны сав газрынхан, тухайлбал Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргааны хамт олон энэ онд голын ай савын хог хаягдлыг цэвэрлэж, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, Булган голын усны тооллого хийж дуусжээ. Энэ үеэр хяналт шалгалтыг 20 орчим удаа зохион байгуулж, төдий хэрийн зөрчил дутагдал илрүүлсэн аж.

Илэрсэн зөрчлийн дийлэнх нь голын усанд хаясан гялгар уутнаас болж загас амьтан орооцолдож үхсэн явдал байжээ. Ажлын хэсгийнхэн тухай бүрт нь баримтжуулж ард иргэдэд ойлгуулах, загас амьтны амьдрах орчинд аюул учруулахгүй байхыг сануулж, сурталчилах ажлыг зохион байгуулсан байна.

Зарим сумын сургуулийн сурагчдын дунд “Минжний найзууд” эко клуб байгуулж, “Цэнхэр нүдэн дэлхийгээ Цэнгэг устай нь хайрлая” уриатай гол усаа хоггүй байлгах, минжний амьдралыг судалж, хамгаалах талаар танин мэдэхүйн мэдлэг олгон тусалжээ. Дашрамд сонирхуулахад, Монгол оронд л байдаг Aзийн шар минж, улаан номонд орсон "Шаргал үхэрдэй" гэх загас, Чийр гэх зэрэг  ховор, нэн ховор амьтад Ховд аймгийн Булган сумын Булган голд идээшин, нутагладаг аж. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top