МАН-ын Могикан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

Монгол Ардын Намын ээлжит ХХVIII Их хурал дөрөв хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн Их хурал нийгэмд хүлээлт үүсгэсэн. Эдийн засгийн хүнд байдал дундуур Монгол Улс алгуур урагшилж байна. МАН-ын дарга хэн болохоос их зүйл шалтгаална. Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга байдаг зарчим эвдэгдснээр АН-д ч, МАН-д ч гашуун сургамж болж, сануулга өглөө.   УИХ-ын дарга , АН-ын дарга З.Энхболд 2016 онд намаа удирдаж сонгуульд ороод “үсгүй арчуулах” дөхсөн. Дөнгөн данган дээсэн дөрөөтэй, есөн гишүүнтэй үлдсэн юм. АН-ын зовлонг МАН заавал амсах ёстой юм уу. Монгол Ардын Намын энэ удаагийн Их хуралд орон нутгаас 1072 төлөөлөгч, квотоор  237 төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн 80 хувь орон нутгаас, 20 хувийг Улаанбаатар хотоос бүрдүүлж байгаа юм. У.Хүрэлсүх 96 жилийн түүхтэй намыг удирдах уу. Д.Хаянхярваа удирдах уу. Эсвэл өөр нэгэн үү. Үүнд төлөөлөгчид хариулт өгнө.  У.Хүрэлсүхийн хувьд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Сангийн сайдынх нь  томилгоон дээр  Ерөнхийлөгч хориг тавихад Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан зарим гишүүн хэрхэн хүч нэмлээ. Үгээрээ яаж баалсан билээ. Нэг намын журмын нөхөд биш мэт авирласан. 

 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг батлуулахад ч хайчан гал дундуур явсан. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг учирлаад 300 мянган төгрөгийн урамшуулал өгөх төсвийн тодотголыг арай гэж батлуулав. Ерөнхийлөгч хориг тавьж нөгөө л хуваагдсан гишүүдээс “Багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой” гэж шантаажлав. Тийм боломж байсан  юм бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед яагаад цалинг нь нэмээгүй вэ. Энэ мэтээр асуулт хөвөрнө. Одоо зөвхөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болох ёстой гэсэн хүлээлт л  байна.  УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг тэргүүлж байгаа. УИХ-ын  гишүүн биш гэдэг үг түүний сул тал болж харагдаад буй. Одоо бүр хүчтэй Засгийн газартай, УИХ-ын гишүүдээ эвтэй байлгаж зангидахын тулд түүнд МАН-ын дарга болохоос, түүнийг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй.  МАН-ын ХХV Онц   их хурал 2007 онд болоход иймэрхүү үйл явдал болсныг  иргэд, энэ намын 230 гаруй мянган  гишүүн сайн санаж байгаа.  М.Энхболдоос С.Баяр намын даргын албан тушаалыг хүлээж авсан. Буцаж хурлын танхимд оронгуутаа “Намын даргын албан тушаалыг надад найдаж хүлээлгэлээ. Тэгвэл эрх мэдлээ ч дагуулж авая” гэж хэлээд Монгол Улсын Ерөнхий сайд болсон түүх тэгтлээ хуучраагүй байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байгаад МАН-ын дарга болох бол С.Баяр намын даргын суудлыг аваад Ерөнхий сайд болсон л ялгаатай.  Адилхан зүйл нь У.Хүрэлсүх, С.Баяр хоёулаа М.Энхболдоос Монгол Ардын Намын тамгыг гардаж авах явдал.

Д.Хаянхярваагийн хувьд 65-ын бүлгээ удирдаж чадахгүй хоёр хуваасан. 65 хүнийг удирдаж чадахгүй хүн 230 мянган гишүүнтэй намыг удирдаад явна гэдэгт итгэхэд хэцүү. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийнхээ гишүүдийг хуралд нь суулгахыг шаардахад “Би тэднийг мэдэхгүй” гээд сууж байсан хүн шүү дээ.  Улстөрийн ууган хүчинд, улс оронд дэг журам гээч зүйл үнэхээр дутагдаад, үгүйлэгдээд эхэллээ. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоосой гэсэн олон нийтийн хүлээт байсан шиг МАН-ын дарга болоосой гэх хүсэлт ч байна.

Өнөөдөр түүнээс өөр МАН-ыг удирдах хэмжээний бэлтгэгдсэн хүн алга. Түүнээс илүү гарч тодорсон Могикан алга. Монгол Ардын Намд сүүлчийн Могикан гэж байхгүй. Өмнө нь ч ард түмэн, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Могиканууд байсан. Хойшид ч могиканууд байсаар байх болно. Энэ цаг үед тодорч, улстөрийн нөхцөл байдалд тохирч, ард түмний хүлээлтийг гүйцэлдүүлж гарч ирж байгаа могикан нь Хүрэлсүх.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж гал тогоотой нь хутгалдсан туршлага нь бий. Намын байрыг нь галдаж үнсэн товрог болгож, энэ намынхан орох орон, оочих аягагүй шахам байхад тэр л босгож ирсэн.  Намынхаа уугуул нэрийг тэр л сэргээсэн. Сөрөг хүчнийхэнд  Ху намын хулгайч нар гэж залуу гишүүд нь зүхүүлж, зүрх нь үхдэг аюулаас  тэр л аварсан. Тэр өөрөө энэ зовлонг биеэрээ туулсан юм. Намын нөхдөө эв нэгдэлтэй зангидах эрч хүч байгаа. Түүнтэй өрсөлдөхөөр нэр дурдагдаж буй нөхөд бол “дайвар бүтээгдэхүүнүүд” юм. Их хурлын үеэр нэрээ татах, Хүрэлсүхийг дэмжих зэргээр оролцоод явах буй за. Ерөнхийлөгчтэй, сөрөг хүчинтэй нийлж улстөрийн тоглолт хийдэггүй эв нэгдэлтэй 65-ын бүлэгтэй байхын тулд Хүрэлсүх намын дарга болох үүрэг, даалгаврыг хүссэн ч эс хүссэн ч хүлээж байгаа.

Түүнээс биш намын дарга нь УИХ-ын дарга хийгээд 65 гишүүнээ хагаралдуулсан шиг суувал 2020 онд энэ нам ялалтын тухай зүүдлэх хэрэггүй болно. МАН-ынхны сүүлчийн түшиц өндөрлөг нь У.Хүрэлсүхийг намын даргаараа сонгох  найдвар л юм. М.Энхболдын хувьд намын даргын албыг өгч, авч сурсан нэгэн. Д.Хаянхярвааг намын дарга болгосон тохиолдолд С.Баярын жишгийг дагана гэвэл яах вэ. Дахиад бужигнаан болно. МАН-ынхан үүнийгээ мэдэхтэйгээ учраас АН-ынхан шиг  сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэхгүй  болов уу. Хүрэлсүхийн УИХ-ын гишүүн   биш гэсэн сул талыг намын даргын эрх мэдэл нөхөх учиртай. Ингэж байж тэнцвэржинэ. Энэ нам сахилга баттай болно. 2020 оны сонгуульд АН-ын гашуун сургамжийг давтахгүй тэсч үлдэх нөхцөл бүрдэнэ. МАН-ынханд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргаар сонгохоос өөр сонголт алга.

 


А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН-ын эгэл гишүүн(203.91.115.35) 2017 оны 11 сарын 17

Арчилсан Намд тэгээд үйлчилж л байг уу яах уу

0  |  0
Зочин(207.244.89.90) 2017 оны 11 сарын 17

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү ГЭЖЭЭ тэхээр энгийнээр бол АН-д ажиллаад байгаа хүнийг МАН-чууд яаж хараахгүй байнам бэ

0  |  0
Zochin(95.211.211.186) 2017 оны 11 сарын 17

nvdee olson shagnal gj bdag bol ene ywdal vnendee nvdni sohorson bn

0  |  0
Зочин(207.244.89.110) 2017 оны 11 сарын 17

Zindaa ch gj Zindaa мөнгө улаан нүд цагаан юм даа

0  |  0
Зочин(103.75.116.101) 2017 оны 11 сарын 17

Энэний орон Хаянхярваа хамаагүй дээр шүү шудрага хүн.

0  |  0
Зочин(103.75.116.101) 2017 оны 11 сарын 17

Энэний орон Хаянхярваа хамаагүй дээр шүү шудрага хүн.

0  |  0
zochin(207.244.89.107) 2017 оны 11 сарын 17

ygad zaawal hvrelsvh gj oor hvn baihgvvnmuu !!!!

0  |  0
Чинзо(43.231.113.172) 2017 оны 11 сарын 17

Хүрэлсүх яг юу хийсийн бэ шал худлаа нэг л том ярьсан хүн гарлаа ч намаа удирдаж чадахгүйдээ

0  |  0
Зочин(37.130.224.202) 2017 оны 11 сарын 17

Армид 10 жил алба хаачаад ГЕНЕРАЛ гэж чарлаж гүйвэл өөр л дөө

0  |  0
За бас арай АНМАН (198.7.58.104) 2017 оны 11 сарын 17

Зочин

0  |  0
За бас арай АНМАН (198.7.58.104) 2017 оны 11 сарын 17

Зочин

0  |  0
.(203.91.115.35) 2017 оны 11 сарын 17

.

0  |  0
Zorigt(185.56.137.14) 2017 оны 11 сарын 17

Enenees oor khun bdaggui ymuu

0  |  0
Really nigga(203.91.115.35) 2017 оны 11 сарын 17

Намаа 2 хуваасан хүн нь наад ХҮРЭЛСҮХ чинь биз дээ

0  |  0
Чулуунсүх(185.28.191.30) 2017 оны 11 сарын 17

Хүрэлсүх намын даргадаа тэнцэхгүй ээ

0  |  0
За болио(146.185.28.59) 2017 оны 11 сарын 17

За битий тэнэгтээрэй намаа 2 ч удаа хуваалаа одоо яах гэсийн

0  |  0
За болио(146.185.28.59) 2017 оны 11 сарын 17

За битий тэнэгтээрэй намаа 2 ч удаа хуваалаа одоо яах гэсийн

0  |  0
Tululugch(27.123.214.88) 2017 оны 11 сарын 16

N.Bagabandi deer yum uu

0  |  0
р(66.181.186.187) 2017 оны 11 сарын 16

Могиканаа хат даа Күрцыг байранд тавьж чадахгүй юм ч хэлэхгүй чацаг царайлаад

0  |  0
Сонголт(202.9.41.53) 2017 оны 11 сарын 16

Хүрэлсүхээс өөр сонголт байна уу? Энэ МАН-д

0  |  0
нам(124.158.124.142) 2017 оны 11 сарын 16

ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ

0  |  0
e(119.40.103.187) 2017 оны 11 сарын 16

khurelsukh bolokh bolnoo

0  |  0
Иргэн(66.181.182.237) 2017 оны 11 сарын 16

Өөр сонголт гэвэл Энхболд намын даргаараа үлдээд ЕС болох

0  |  0
Top