Янгирын сүрэгт тооллого хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

Монгол орны дархан цаазат амьтдын нэг янгирын сүргийн нөөцийг тогтоох, тооллогыг Ховд аймгийн нутаг Бумбатхайрхан, Жаргалантхайрхан, Баатархайрхан ууланд зохион байгуулжээ. Энэ сарын 3-13 өдрүүдэд хийгдсэн тус тооллыг Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, МУИС, Ховд их сургууль хамтарсан 20 хүний бүрэлдэхүүнтэй биологчдын баг хийж гүйцэтгэсэн байна.

 Нийт 1299 янгирын сүрэг тоологсоноос Бумбатхайрханд 84, Жаргалантхайрханд 496, Баатархайрханд 719 тоlгой янгир нутаглаж буй тооцоо гарчээ. Янгирын үндсэн нөөц буюу 89 хувь нь уулсынхаа өвөр хэсэгт тоологдсон бол үлдсэн 11 хувь нь ар хэсгээр тоологдсон байна. Энэ нь тус сүргийн амьдралын онцлог буюу уулсын хад асга, халил бараадаж амьдардагтай холбоотой гэж, тооллогын багийнхан онцолжээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top