Төв аймгийн Засаг даргын ивээл дор “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 24-26 өдрүүдэд Зуунмод суманд зохион байгуулагдах тус тэмцээнд, хөвгүүд -27 кг-аас +90 кг хүртэл нийт 14 жинд, охидоос -32 кг-аас +70 кг хүртэл 10 жинд өрсөлдөх юм.
Тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: "Монголын Жүдо бөхийн холбооны “Шинэ менежмент” хөтөлбөрт тусгасан аймаг бүрийг жүдо бөхийн тэмцээнтэй болгох, хөдөө орон нутагт жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд, залуучуудыг улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулж, харилцан бие биеэс нь туршлага судлуулж, тамирчдын барилдааны ур чадварыг дээшлүүлж, залгамж халааг бэлтгэх зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг зохион байгуулах гэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )