О.Баасанхүүд Хурцыг өмөөрөх ямар шалтгаан байна вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төсөл, асуудал бүрээр асуулт, асууж байдаг. Түүнд мэдэхгүй зүйл, оролцохгүй салбар гэж үгүй. Ер нь, гишүүдийн ерөнхий дүр төрх бол  мань эр л дээ. Мэдэмхийрдэг.  Баасанхүүг Хурцаас хамгаалалт авсан гэж байв. Үнэн бол Батзандан, Баасанхүү хоёрт нэг зоосны хоёр тал шиг адилхан зүйл гарч ирнэ. Баасанхүү Хурцаас хамгаалалт хүссэн бол Батзандан Хурцаас айж төрөөс хамгаалалт хүслээ.

Баасанхүүд Хурцыг өмөөрөх ямар шалтгаан байна вэ. Одоо Хурц эрх мэдэл, албан тушаалгүй, Баасанхүү эсрэгээрээ байгаа. Судлаач Д.Ганхуяг , Канадын Элчин сайд УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавьжээ. Гэвч З.Энхболдод үнэхээр зав байсангүй.  
Ингээд  Баасанхүүтэй уулз гэжээ. Хууль зүйн байнгын хорооны хурал, Баасанхүүгийн уулзалт хоёр давхцаж орхиж. Уулзалт дөнгөж эхэлж байхад О.Баасанхүүгийн утас дуугарч Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга утсаар ярьж  “Чи төлбөрөө хий л дээ, хуралдаа очихгүй юугаа хийгээд байгаа юм” гэсэн шүү юм ярьжээ. Гэтэл уулзалтад нь Б.Тулга дайраад ороод ирж. Удалгүй  Н.Энхбаяр хаалгыг нь өшиглөөд ороод иржээ. Канадын Элчин сайд асныг “Яв, чи” гэж.

О.Баасанхүү Б.Тулгаас холдоод өрөөндөө ормогцоо Хурц руу утасдаж хамгаалалт хүссэн байна. Хурц хүсэлтийг шуурхай шийдэж хоёр хамгаалагч томилжээ" хэмээн дурджээ.

 Энхбаяр намынхаа нэрээр Сайд болсон, УИХ-ын гишүүд байсан нөхдөөс мөнгө нэхдэг, үүрэгддэг байсан нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын 500 сая төгрөгийн авлигын хэргээр нотлогдсон билээ. Энхбаяр, Тулга нарын дарамтад орсон Баасанхүү гишүүн Хурцаас хамгаалалт хүссэн болж таарлаа.  Энхбаяр, Баасанхүү хоёр одоо ч хөндий харьцаатай байгаа.  Намаа шинэчилнэ гэж яриад хөөгдөх, туугдахдаа тулав.

Хурцыг Элчингээр томилох эсэхийг хэлэлцэх үед    О.Баасанхүү:  “Нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг  байгуулагдсан боловч хуралдаагүй.   Гэтэл энд өдөр судраа товлочихсон мэт яриад байх юм. Эсвэл надад хэлээгүй юм уу.

Миний ойлгож байгаагаар цэрэг, генерал хэн нэгнээс тушаал аваад бусдын өмнөөс янз бүрийн шийдвэр гаргасан байж болно. Байнгын хорооны хуралдаанаар Л.Болд гишүүнтэй холбоотой ноцтой хоёр баримт ярьсан” гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн гишүүдийн тэргүүнд Баасанхүү байсан. О.Содбилэг, Л.Болд, Т.Аюурсайхан гурав байнгын хорооны тухайн хурлын санал хураалтын үед “эсэргүүн” болсон юм.

Хурцын томилгоог хамгийн их эсэргүүцдэг Батзандан ч дуугүй суусангүй. “Энэ томилгооны нийтийн сонсголыг явуулахгүй гэж нэлээдгүй гишүүд эсэргүүцэж байгаа. Ялангуяа Баасанхүү гишүүн Хурцыг их өмгөөлж байна. Баасанхүү шиг баасын үгээр явахгүй. Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгийг битгий тоо. Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх хэрэгтэй” гэж уурслаа. Батзандангийн хэлсэн  үгнээс харахад судлаачийн бичсэн үнэний ортой ч юм шиг.

Төрийн нууцыг хадгалах биш байнгын хорооны хуралдаан дээр ил ярьж, “Цааш нь ярьчих уу, яах уу, гишүүд ээ” хэмээн даапаалж, даажинтайяа жуумалзаж, инээдээ барьж ядан байсан Хурцыг өмөөрөх өөр ямар шалтгаан Баасанхүү гишүүнд байна вэ. Хурцыг одоо өмөөрч, сүүлдээ “өмгөөлөх” хэрэг гарна гэж тооцсон уу, Баасанхүү гишүүн. Инээснийг асуу гэдэг. Инээгээд байгаа Хурцаас яагаад инээсний цаад шалтгааныг, учрыг нийтийн нээлттэй сонсголоор олон нийтэд ил болгочих байсан. Гэвч парламент дэмжээгүй. Түүнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, гүтгэсэн гэж авч хэлэлцэхээр болж байна.  Хууль барих төрийн дээд байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүн хүн ямар шалтгаанаар Хурцын машинд суугаад явж байх вэ. Үнэхээр Хурцын машинд сууж явдаг байсан эсэхийгээ Баасанхүү, Батзандан гишүүнд тайлбарлах ч юм бил үү.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рррр(27.123.214.126) 2017 оны 11 сарын 19

Баацсанхүү кк кк

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 18

Mongolchuudaa tord yamar hymyysiig songoj suulgaad baidgaa hardaa !!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 18

Mongolchuudaa tord yamar hymyysiig songoj suulgaad baidgaa hardaa !!!!

0  |  0
B. Dadhaa(202.9.42.89) 2017 оны 11 сарын 18

Baasanxv xurts 2 uul shudraga vneniig yirlaa 76 vnen aij bainaa

0  |  0
иргэн Тамжав(66.181.181.43) 2017 оны 11 сарын 18

76 үмбүү 76 ямаа гэдэгсэн одоо ч 76 гөлөг болжээ дээ

0  |  0
Хаха(103.26.195.245) 2017 оны 11 сарын 18

Баасан хүү хурцын хоолны шавхруугаар л голоо зогоодог болсон гэнэшүү

0  |  0
Зочин(202.72.245.200) 2017 оны 11 сарын 17

Хачин хүмүүс

0  |  0
Hishgee(115.23.243.85) 2017 оны 11 сарын 17

En com ntuud bugd tolboretei yu esuul hamaatuudnuu boon doli com 8 jil harla ih urwaach hun ymaaa in zangaraa hol yawah bhooo

0  |  0
Z(27.123.214.87) 2017 оны 11 сарын 17

Baasankhuu chadaltai zaluu tiimdee ch turegdeed buruudaad bdag bolohoos hun ni ih zuv hundee

0  |  0
зочин(103.57.93.148) 2017 оны 11 сарын 17

Баасанхүү эр хүн, хүнийг хэзээ ч унасан хойно нь муулж дэвсдэггүй. Ээбээ, Энхбаяр нарыг ерөнхийлөгч байхад Нямдорж яаж байсныг бүгд мэднэ. Нүүр нүдгүй үнсэж байснаа Гэнэт л одоо М. Энхболдын муухайг мэдэж гэнэ.

0  |  0
Зэв(202.70.47.158) 2017 оны 11 сарын 17

Баасанхүүг баас гэж мянга хэлсэнч баас болохгүй, Нямдорж, Базанданы баас, бөөлжис, шээстэйгээ холилддогтой хутгаад баас, баас гэж хашгаралддаг юм уу даа.

0  |  0
Үнэнч(202.70.47.158) 2017 оны 11 сарын 17

Баасанхүүд атаархаад яахав дээ. Баасанхүүд Батзандан, Болд, Нямдорж нар шиг булхайгаа булах гэж бусдыг хохироосон, идсэн уусан зүйл байхгүй хэзээ ч үнэний талд зогсдог, үүгээрээ дээрхи мангасуудад адлагдаж явдаг нэгэн гэдгийг ард түмэн ялгахтайгаа болсон шүү. Танд амжилт хүсье

0  |  0
zochin(202.55.191.99) 2017 оны 11 сарын 17

baasanhuu gishuun bol chadaltai uhaalag uls tutch yum shuu. manai ger bul demjdeg shuu. tand amjilt husie

0  |  0
ЖИНХЭН ӨМГӨӨЛӨГЧ(202.55.191.99) 2017 оны 11 сарын 17

МИНИЙ ХАРЖ БАЙГААГААР БААСАНХҮҮ ГИШҮҮН ДАНДАА Л ӨНДРӨӨС УНАЖ БАЙГАА ХҮНИЙ ТАЛД БАЙДАГ Ш ДЭЭ. ХЭЗЭЭ Ч ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЭЛЖ БАЙГААГҮЙ. Н.ЭНХБАЯР, М.ЭНХБОЛД, АЛТАНХУЯГ, ЭКС ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД Л ОЛОН УНАЖ БАЙГАА ЭРХМҮҮДИЙГ БҮГЭД ШҮҮМЖИЛЛЭЖ БАЙХАД ГАНЦААРАА ӨМӨӨРЧ ЗОГСДОГ ХҮНЛЭГ ХҮН ШИГ САНАГДДАГ. ӨӨРТ НЬ ХАМААТАЙ Ч ХАМААГҮЙ Ч БУСДАД ЧИЧЛҮҮЛЭН БАЙЖ ӨМӨӨРДӨГ. ӨМГӨӨЛӨГЧ ХҮНИЙ ЯСНЫ ШИНЖИЙГ АГУУЛСАН ХҮН ЮМ ГЭЖ ХАРДАГ

0  |  0
Zochin(43.242.243.155) 2017 оны 11 сарын 17

Ene baasanhuu gej uneheer teneg hun umaa. Ene odoo haanaas songogdson um boloo. Songogchid ni umnuus ni ichij uhdeg bh daa

0  |  0
Hervee(112.72.11.114) 2017 оны 11 сарын 17

Hervee bi hurtsin orond bsan bol turig garta avaad bugdiig n budaa bolgonoo

0  |  0
erka(182.160.2.182) 2017 оны 11 сарын 17

toriin nereer hun daramtaldag hurts gedeg nobshiig toroos zailuulaach hun huuli busaar abchirch tamaldag aldag iimerhuu archaagui nobshiig dabaraagaad bailgah um oor engiin morooroo irgen elchin bolohoor baibal boon asuult daramt boldog biz de ih huraliin hulgaich gishuud dooshoo tongoigood archaagaa aldaj bnaa

0  |  0
сайд(49.0.219.7) 2017 оны 11 сарын 17

Хурцийг Их Британид Баярын оронд элчин сайдаар явуулаач

0  |  0
ХУРЦ САЙН БАЙНА(182.160.33.18) 2017 оны 11 сарын 17

БААСАНХҮҮ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ УЧРААС ХУРЦЫН ТАЛД ОРЖ БАЙГАА.ШАРЫГ ХАРЖ ШАРВАГАНАСАНГҮЙ.

0  |  0
сараа(150.129.143.50) 2017 оны 11 сарын 17

Энэ Хурц гэдэг хүн бас төрийн өндөр алба хашдаг байсан хүн оргүй зүйл Ярихгүй л байх.ЭНдээс харахад манай Төрийн зарим түшээдийн но илэрч байгаа юм бишүү.

0  |  0
zochin(66.181.172.175) 2017 оны 11 сарын 17

Baasanhuu.neg.l.bishee.dandaa.oron.garan.yam.yariad.bdag.bolchihson

0  |  0
BBB(122.201.23.66) 2017 оны 11 сарын 17

Ugaasaa Baasanhuu bol tuilbargui, ovilgogui turd baih hun bish

0  |  0
ИРГЭН(202.179.25.116) 2017 оны 11 сарын 17

ХУРЦЫН БААС

0  |  0
Зочин(150.129.140.192) 2017 оны 11 сарын 17

Энэ О.Баас улам л шингэрээд байх юм.Чацгажаад, урсаад л урсаад л.мудак рекетчин Хурцын оймс руу урсаад л.

0  |  0
Хххх(82.132.217.152) 2017 оны 11 сарын 17

Яасан, энхбаярыг яаж ийгээд татаж оролцуулаад худлаа зохиож муулахгуй бол болохгуй бнуу? Баасанхүү судлаач ганхуяг 2 ийн энэ зохиосон худлаа яриа баасанхүүг баас биш болгоно гэж бодож байвал эндүүрчээ

0  |  0
ИРГЭН(202.179.25.116) 2017 оны 11 сарын 17

БААСАН-ХҮҮ ХУРЦЫН БААСЫГ НЬ ДОЛООЖ ӨГДӨГ ЮМ БАЙХ Л ДАА.ЭНДЭЭС ХАРХАД БААСАНХҮҮ УЛС ТӨРЧ БИШ ХАРИН ХУРЦ ЗҮГЭЭР Л ТҮРИЙНЭЭС ТОЛГОЙД ОРСОН БӨӨС ЮМ БАЙНА.ХУРЦ ШАНТААЖААРАА ХЭР УДААН ХООЛЛОЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЛУУЛАХ БОЛ ДОО.ТООЦОО УХААН МУУТАЙ Л ХҮН БАЙНА ДАА.ШАНТАЖЫГ ИНГЭЖ ХИЙДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.ТЭНЭГ ХҮНД ЯМАРЧ ЗЭВСЭГ БАЙЛАА Ч ЦАГЫ НЬ ТААРУУЛЖ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРТ НЬ ЭРГЭЭД ГАЙ БОЛДОГ.ОДОО ШОРОНД ОРОХДОО БҮГДИЙ НЬ ИЛЧЛЭЭД ЧИРЭХГҮЙ БОЛ НЭГЭНТ ОРСОН БОЛ ТЭНДЭЭ НУХУУЛАХАА МЭДЭЖ БАЙГАА ГЭЖ НАЙДАХААС.

0  |  0
Top