Байгалийн хүндрэлийн эсрэг бэлэн байдалд шилжлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Ойрын өдрүүдэд Булган аймгийн зарим нутгаар цас их хэмжээгээр оржээ. Үүний улмаас хот хоорондын болон орон нутгийн чанартай зам, жалга, даваа цасанд боогдож мэдэхээр байдал тулгарсан байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас хаагдаж болзошгүй 29 зам, давааны судалгааг сумдаас авсан аж. Мөн шаардлагатай үед ажиллах 120 орчим техник, 1100 гаруй хүнийг байгалийн дээрх үзэгдлээс болж үүсэж мэдэх хүндрэлийн эсрэг ажилуулахаар бэлэн байдалд шилжсэн байна.

 Тус аймаг байгалийн бэрхшээлтэй тэмцэхээр Авто зам засварын “Булган АЗЗА” ТӨХК-тай орон нутгийн зам даваа хаагдсан үед ажиллах хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Мөн хот хоорондын чанартай авто замын дагуу Хөвсгөл аймгийн Тариалан, өөрийн аймгийн Дашинчилэн сум болон Хутаг-Өндөр сумын Хавиргын бэл, Бугат сумын Зоон даваа зэрэг газарт шуурхай ажлын хэсэг ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top