Говь-Алтай аймнийн төвөөс Ховд аймаг хүртэл 424 км хатуу хучилттай зам баригдаж дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч түүнийг баригдахаас жил гаруй өмнө нурсан Ээвийн голын гүүр засварлагдалгүй өнөөдрийг хүрчээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь уг гүүр үерийн улмаас нуран унажээ.
Хатуу хучилттай замыг гүүрний хоёр талаас үргэлжлүүлж барьсан бөгөөд шороон далан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг тавьжээ. Гэтэл хурдтай явсан зарим тээврийн хэрэгслийн жолооч тэмдэглэгээг анзааралгүй даланг давж осолд орох явдал хоёр ч удаа гарсан гэнэ.
Гүүр нурсан учир жолооч нар тойрч гарч байгаа хэдий ч өвөл, хаврын цагт мөс цөмрөх, шаварт суух эрсдэл байнга гардаг аж. Улсын чанартай энэ замын ашиглалтыг сайжруулж, уг гүүрийг хэзээ барьж ашиглалтад оруулахыг асуудал тодорхойгүй хэвээр байна. Баруун гурван аймаг буюу Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн иргэдийн аюулгүй тавтай зорчиход тус гүүр чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
GOLIIN GOLDIROLIIN N OORCHILJ BARISAN OLON HAVAR NEGENTEE GEDEG SHIG HEZEE NEG ODOR BAIGALIIN DOROITOL BOLNO