Мөрөнд тэнэмэл хүүхэд бүртгэгдээгүй гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Хөдөөд орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоо харьцангуй бага гэж үздэг. Харин Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн сумын гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг  шинэчлэн гаргажээ. Тэднийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна. Судалгаагаар Мөрөн сумын хэмжээнд 24 иргэн гэр оронгүй байгаа нь тогтоогдсон бол гэр орноосоо дайжсан, тэнэмэл, хараа хяналтгүй хүүхэд харин бүртгэгдээгүй байна.

 Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, "Төгс зохицол" төрийн бус байгууллагатай хамтран иргэдийг эмнэлгийн анхан шатны үзлэг шинжилгээ болон сэтгэл зүйн сорилд хамруулсан аж. Судалгаанд хамрагдсан иргэдээс байнгын архи хэтрүүлэн хэрэглэдэг найман иргэнийг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэц наркологийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулжээ. Тэднээс нэг иргэн сэтгэц, зан үйлийн өөрчлөлттэй нь тогтоогдсон тул Сэтгэц наркологийн тасагт хүлээлгэн өгчээ. Гэр оронгүй тэдгээр иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, орц хонгил, дулааны худаг зэрэг газарт хоног төөрүүлдэг гэнэ.

З.Говь

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top