11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-23-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 гргадус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.
Сэтгэгдэл ( 0 )