Сургуулийн хүүхдүүдэд хуушуур зарахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү саяханы “Засаг даргын шуурхай хуралдаан”-ны үеэр БСУГ, МХГ, ЭМГ-т сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан хуурсан хоол хүнс худалдаалахыг зогсоох үүрэг өгсөн байна. Тэрбээр, "гол нь сургуулийн цайны газарт хуушуур, пирошки, пицца, бургер ихээр борлуулж байгаа нь сурагчдын ходоод гэдсийг хямраах, таргалалтыг нэмэх шалтгаан нөхцөл болж байна..." гэжээ.

 Мөн хуушуур, пирошкигоо хайрахдаа транс өөх, тос хэрэглэж байх магадлалтай тул дээрх байгууллагууд хяналт, шалгалт хийхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн цайны газарт худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээлэхийг даалгасан байна.
Үүний дээр сургууль, цэцэрлэгийн цайны газарт чихэр, мөхөөлдөс, шоколад, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, майноез орсон бүх төрлийн хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг худалдан борлуулахын хориглодог бөгөөд энэ талаарх хяналт, шалгалтын дүнг ирэх даваа гаригт танилцуулах үүрэг нэмж өгчээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цацрал(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Ургамлын тосны шошгон дээр ”рафинированный” гэсэн бичиг байвал цэвэршүүлээгүй, транс тос л гэсэн үг. Мөн бидний масло гээд идээд байгаа маргарин зэргийг халааж болгох хүнсэнд хийвэл транс тос болно. Үүнээс болоод хэт таргалалт, хорт хавдар гэх мэт өнөөгийн сөрөг үр дагаврууд үүсч байгаа. Тиймээс энэ нь маш зөв, цаг үеэ олсон арга хэмжээ байна. Дэмжиж байна

1  |  0
Zochin(117.111.2.120) 2025 оны 03 сарын 13

Za ene mash zuv shiidver gargasan etseg ehchvvdiin hamgiin ih sanaag mini zovoodog zviliin ingej shiidegdej bgaad vnen bol vneheer ih bayrlaj bna

1  |  0
Zaza (66.181.190.226) 2025 оны 03 сарын 13

Huushuur zvgeer poroshgii oroomogiig boliulmaar baihiin hujaa chiher bna

1  |  0
зочин(66.181.177.54) 2025 оны 03 сарын 13

сургуулиуд ч гэсэн хоолондо шарсан хайрсан хоол өгөхгй бх хэрэгтэй

1  |  0
зочин(66.181.177.54) 2025 оны 03 сарын 13

хотод хэрэгжүүлэхгүй юум бхда хуушуур пирошки гэх мэт хоолыг өдөр болгон идэж болохгүй ээ аюултай ходоод доторгүй л бно

1  |  0
Нямаа(59.153.87.220) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг асуудлыг хөндөж шийдвэр гаргасан Соёлчхүү даргад баярлалаа

1  |  0
Эрдэнэтийн иргэн(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Зөв. Сургуулиудын ойролцоох ТҮЦ дэлгүүрүүдийг сайн шалгах хэрэгтэй. Дандаа хужаагийн хог авч ирж хүүхдүүдэд зарж ашиг олно. Тэр нь хамгийн хямд чанаргүй. Эрүүл мэндэд сөрөг юмнууд байдаг.

1  |  0
Иргэн.(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Тосоо солихгүй нэг тосондоо л дахин дахин шараад байхаар чинь хоол биш хор болж байгаа юм даа.

1  |  0
zochin(66.181.190.92) 2025 оны 03 сарын 13

Ovoo doo.

1  |  0
ug ni zuv lduu (202.9.41.63) 2025 оны 03 сарын 13

dund ahlah angiin suragchidad surguulias tsai ugduggui ihenh odroo ugluunii 8aas oroin 5 30 hurtel hicheeltei bdag gants gol zogoodog ym ni edgeer turgen hoolnuud zarahaa boliulah ni neg bodliin zuv ch tsainii gazriin asuudlaa tsegtsleesei bilee

1  |  0
zochin(202.9.41.24) 2025 оны 03 сарын 13

Bayarlalaa. Mash zuv

1  |  0
Zochin(139.5.218.135) 2025 оны 03 сарын 13

Zuw ali derees ingeh bsin, surguuli dotor ajlaad bgaa tuz maygiin yumuudiig ch gesen haah heregtei, ihenh ni china , chiher bohi budagtai undaa geel yamarch tejeelgui hortoi huns zarahaa bolih heregtei, ezeg ehchuud ch gesen 1;2000 tugrug ugch yawuulaad bdgaa bolih heregtei, surguuliinhaa tzainii gazrin hooloo ideel boloo bizde yur ni

1  |  0
Top