Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчнөөр үхэр өвчилсөн тохиолдол гарч есөн өрхийн 53 үрийг устгалд оруулсан байна. Тиймд Улсын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг өчигдөр ажиллаж, сумын Онцгой комиссынхонд үүрэг чиглэл өгчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь Улсдаа хамгийн олон хүн амтай суман тооцогддог бөгөөд 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог юм. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахай бий гэнэ.
Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэр гаргалаа, гэж тусаймгаас мэдээллээ.
Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг өнөөдөр буюу энэ сарын 20-ний өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдлээ. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгосон байна.
Мандал сум буюу Зүүнхараад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Zuslangiin zamd uhernuud yavj l baihin.hotoos gargah shiidver ni garsan bol uvchin garahaas ni umnu heregjuuleesei