Австрали, Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөө жил тохиож буй. Энэ ойн хүрээнд “Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэн энэ сарын 20-нд Дархан-Уул аймгийн музейд нээгджээ.
Тус үзэсгэлэнг Австралийн Элчин сайдын яам, Австралийн Үндэсний музей, Дархан-Уул аймгийн музей хамтран зохион байгуулж байгаа аж.
Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэдийн хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг ХХ зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Модны холтос дээр шороо зосын холь зууран зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болох үндэстэй гэнэ.
Энэхүү үзэсгэлэн өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотод гарч байсан бөгөөд тус аймагт сарын турш үргэлжлэх юм. Харин 2018 оны эхээр Орхон аймагт тус үзэсгэлэнг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )