Осол их гардаг ”хар цэг”-үүдийг анхаарна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгаас сүүлийн таван жилийн хугацаан дахь зам тээврийн хэрэг ослын талаарх судалгааг гаргажээ. Дээрх судалгаанд үндэслэн зам тээврийн аваар осол түлхүү гарч байгаа хэсгийг “хар цэг” гэж үзэн анхааралдаа авч, урьчилан сэргийлэх тодорхой ажлуудыг явуулж байгаа гэнэ.

  Тухайлбал 2017 он гарсаар “ДБЭХС” ТӨХК-ийн урд зам дээр л гэхэд  зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан байдал гарчээ. Цаашид энэ мэтчилэн осол аваар гарах явдлыг багасгах, таслан зогсоохын тулд мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч, “хар цэг”-үүдийг камержуулах, гэрэлтүүлэг нэмэх, хурд сааруулагч хийх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлыг хийхээр ажиллаж байна.
Эхний ээлжинд хурд сааруулагч 1-2 ширхэг, замын тэмдэг тэмдэглэгээ, цацруулагч, гэрэлтүүлэгч тэмдэг, гудамжны гэрэлтүүлгийн цагийг уртасгах зэрэг арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй гэдэгтэй тус албаныхан санал нэгдсэн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top