Отроор нүүж явсан өрхийн мал живжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Монголын хамгийн том нуур Увс нуур хөлдөж буйтай холбогдуулан аймгийн төв болох Улаангом суманд нуурын будан татаж бүрхэг бүүдгэр өдрүүд эхэлсэн байна. Увс нуур бүхэлдээ хөлдөх хүртэл буюу нэг сар гаруйн хугацаанд энэ бүүдгэр өдрүүд үргэлжилдэг аж. Бараг өдөр бүр бага багаар цас орж байгаа бөгөөд энэ хэрээр Улаангомд замын халтиргаа гулгаа ч нэн ихээр нэмэгдэж байгаа талаар тус аймгаас мэдээлж байна.

 Увс аймгийн Онцгой байдлын газраас хол ойр зорчигчдод хандаж алсын замд гарахдаа анхаарал болгоомжтой байх, Увс, Хяргас, Айраг, Үүрэг нуурууд бүрэн хөлдөх хүртэл мөсөн дээгүүр явж зам товчлохгүй байхыг анхааруулжээ. Саяхан Сагил сумын Үүрэг нуур багт цөөрмийн мөс цөмөрсний улмаас Наранбулаг сумын отроор нүүж явсан гурван өрхийн 350 гаруй бог мал живж үхсэн байна. Иймээс малчид, мал бүхий иргэд, унаа тэрэгтэй хол ойр зорчигчид томоохон гол, нуурын усаар зорчихдоо мөс цөмрөхөөс болгоомжлох шаардлагатай байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 22

dendyy archaagui umaa, odoo boltol ene talaaraa medleg muu, sudalj shalgaj baij nyyhed yadag bainaa, ter turshlaga um chin baihgui yu

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 22

dendyy archaagui umaa, odoo boltol ene talaaraa medleg muu, sudalj shalgaj baij nyyhed yadag bainaa, ter turshlaga um chin baihgui yu

0  |  0
Top