”Тавантолгой” ХК тэргүүний хөрөнгө оруулагчаар шалгарав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс уул уурхайн салбарын шилдэгүүдээ шалгарууллаа. Уул уурхайн салбарын “Тэргүүний хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг онцлон шалгаруулсан байна.

Тус компани нь сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөвт 423.1 тэрбум төгрөгийн татвал, ноогдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлжээ. Компанийн захирал Р.Сэддорж “Монгол Улсын эдийн засаг хямарч, томоохон уул уурхайн компаниуд хүнд байдалд орж байхад 50 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь нэг ч удаа үйл ажиллагаа зогсоохгүй өр зээлгүй, амжилттай ажиллаж ирлээ” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг ажээ.

 2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top