Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт Хэсгийн төлөөлөгч, цагдаа нар алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор бүх сумдын цагдаа нарыг хамруулсан сургалтыг саяхан зохион байгуулжээ. Хичээлийг Мөрдөн байцаах албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэбаясгалан, мөн албаны эрэн сурвалжлах хэлтсийнудирдан зохион байгуулсан байна.
Мөн Цагдаагийн газрын 2017 оны эхний 11-р сарын сахилга хариуцлагын зөвлөлгөөн болж, нийт бие бүрэлдэхүүн оролцон ажлын амжилт, алдаа дутагдлаа дүгнэн үнэлэлт өгч, ажил үүрэг гүйцэтгэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцжээ.
Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдыгаа манлайлан ажилласан Сант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжинг Цагдаагийн Ерөнхий газрын “Спортын алдар” тэмдгээр, Хайрхандулаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзул, Баруунбаян-Улаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Богд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Чулуунбаярыг Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан байна
. Мөн Эрүүгийн цагдаагийн тасгаас цагдаагийн газрын алба хаагч нарын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, нийт 11 баг тамирчид оролцсоноос цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр ахлагчтай баг тэргүүн байр, цагдаагийн хошууч С.Төрмөнх ахлагчтай баг дэд дугаар байр, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат ахлагчтай баг, тамирчид гутгаар байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гарджээ.
Л.Зул
www.zindaa
Сэтгэгдэл ( 0 )