Нийт зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Шинээр батлагдсан “Зөрчлийн тухай хууль” энэ оны долдугаар сарын 1-нээс улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш Архангай аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт 50 гаруй зөрчил бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах зөрчил байсан байна.

Тодруулбал, хууль хэрэгжсэн сараас хойш 11 сар хүртэл дөрвөн сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 14 зөрчил бүртгэгдэж, үүнээс 12-т нь зөрчлийн хэрэг нээж шалгажээ. Харин хоёрыг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хууль нь 17 бүлэг бүхий 1600 орчим зөрчлийг зохицуулах заалттай юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dain(59.153.114.167) 2017 оны 11 сарын 23

gudamjind dood zindaanii hun hereg hiine

0  |  0
Top