Завхан аймгийн Улиастай сумын томоохон худалдааны төвүүдийн гадаа ил задгай худалдаа эрхлэгчдийг нэгдсэн журмаар дотор худалдаа эрхэлдэг болгохоор бүртгэлжүүлжээ. Энэ үеэр 60 орчим иргэн зориулалтын бус нөхцөлд худалдаа эрхэлж байсан нь тогтоогдсон байна..
Мөн бүртгэл хийх үеэр зөөврийн ширээ сандлыг хурааж, хуванцар саванд сүү савлахыг хориглож нийт найман удаагийн хяналтаар 325 ширхэг хуванцар савыг хурааж устгал хийсэн байна.
Эдгээр иргэнд Баруун бүсийн худалдааны төвд бүртгэлжүүлж, зориулалтын байр саванд худалдаа эрхлэх зөвшөөрлийг нь өгчээ.
Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийж, хадгалах хугацаа дууссан 17.5 л шар айргийг хураан устгал хийсэн байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNARAN EEJ