С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан

2017 оны 11 сарын 24

Сошл орчинд “Хайрт ээжид минь амьдрал бэлэглээч” нэртэй хандивын аяныг өрнүүлж буй Сампилын Болорчимэгтэй уулзахаар зорин очлоо. Биднийг очиход  өөрөө хэвтэрт байж 10 сартай бяцхан хүүгээ унтуулах гээд  чадан ядан тэвэрсэн дүр зураг сэтгэл шимшрүүлснийг нуух юун.

Бие нь нь гайгүй юу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Сампилын Болорчимэг гэдэг. 44 настай. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Улсад 26 жил ажилласан,Тэр дундаа татварын албанд 10 жил  ажилласан.  Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн татварын албанд байцаагчаар ажиллаж байгаад бие маань өвдөж хэвтэрт орсон.

Таны яг юу өвдөө вэ?

Бага хүүгээ төрүүлэх гэж байгаад ийм байдалд хүрсэн. 7 сартай жирэмсэн байхад гэнэт гэдэс  өвдөөд   Эх нялхаст үзүүлтэл  нойр булчирхайны үрэвсэл байж магадгүй гээд 1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж  үзүүлсэн. Тэд нойр булчирхай юм шиг байна гэж хэлчихээд  явчихсан. 3 хоногийн дараа явж чадахаа больж, бөөлжиж,  гар хөл татаж эхэлсэн. Тэгээд дахин  1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж үзүүлтэл маш муудсан байна. Хүүхдийг нь кесарево хагалгаагаар ав, бид нар үргэлжлүүлээд мэс засал хийе гээд хагалгаа хийсэн. 8 сартай байхад нь кесарево хийж хагалуулна гэдэгт их л санаа зовниж байлаа. Би ч яахав, үр минь амьдраасай гэж бодож байсан. Азаар  3 кг 200гр эрүүл саруул хүү  мэндэлсэн дээ.

Хагалгаа тухайн үедээ амжилттай болсон уу?

2017 оны нэгдүгээр сарын 21-нд бага хүүгээ кесареваар /хийсвэр/ төрүүлж,  үргэлжлүүлээд хагалгаанд орсон.Тэгэхдээ гэдэсний түгжрэл байна гэж оношлогдсон ч хагалгаа төдийлөн амжилттай  болоогүй. Төрснөөс хойш миний гэдэс 7  хоног огт ажиллаагүй.  Улам хөөж, нүд хавагнасан. Ингээд Эх нялхасынхан өөрсдийнхөө машинд суулгаад 1-р эмнэлэгт дахин хүргэж өгсөн. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эрхлэгч нь  анх хагалгаа хийсэн эмчтэй цуг Эх нялхаст хагалгаа хийе  гээд намайг буцаасан юм. Ингээд  21-нд эхний хагалгаандаа ороод, 28-нд дахиад хагалгаанд орсон.

 

 

Дахин гэдэсний хагалгаанд орсон гэсэн үг үү?

Кесарево /хийсвэр/ хагалгаа хийхэд нугасаар мэдээ алдуулж  үргэлжлүүлээд хагалгаа хийхэд нь унтуулдаг тариа хийдэг юм байна. Унтахынхаа өмнө би эмчээс юу болсон бэ гэж асуухад түгжрэл  л юм шиг байна, тэрийг нь  аваад болоо гэж хэлсэн. Хагалгаа дууссаны дараа гэдэсний түгжрэл байсан байна.  аваад залгасан одоо зүгээр гэж хэлсэн.  Ингэхдээ надад нарийн гэдсийг нь хөндлөн залгачихсан гэж хэлсэн. Гэтэл нарийн гэдсийг маань тайрч авсныг Эх нялхасын эмч нар хэлэхэд мэдсэн. Ийм зүйл болсныг үнэхээр мэдээгүй байсан.

Надад бол одоо ходоодноос нарийн гэдэс хүртэл 20 см үлдээд байгаа шдээ. Бүдүүн гэдэсний 3/1 нь байхгүй, 3/2 нь л үлдчихээд байна.  

Нэгдүгээр эмнэлгийн хагалгааны эмч  нар алдаа гаргасан гэж ойлгож болох уу?

Эмчийн буруу гэж хэлэхэд бас хэцүү. 1-р эмнэлгийн эмч нар Эх нялхас дээр ирж хагалгаа хийсэн. Өөр газар, өөр нөхцөлд, ийм хүнд байхад хагалгааг хийсэн нь харин буруу болсон гэж би үзэж байгаа.  Хамгийн гол нь 2 дахь хагалгаан дээр  нарийн гэдсийг маань  умайтай хамт авчихсан байсан. Манай ар гэрийнхэнд ч энэ талаар урьдчилж  дуулгаагүй байсан.  Тэгээд 4 сарын дараа залгах боломжтой гэсэн юм. Манай гэрийнхэн болоод надад үнэн учрыг нь анхнаас нь хэлчихсэн байсан бол  гомдолгүй байх байлаа. Гэтэл анхнаасаа тайраагүй гэж  хэлсэн.

Хагалгаа хийсэн эмч нар дээрээ 4 сарын дараа очиж залгуулж болоогүй юм уу?

Тэд нар  бол  залгаад өгье гэсэн. Би гэхдээ очоогүй. Яагаад гэхээр буцаад залгуулаад, эргээд задарчихсан гэдэс нь онгорхой, өтгөн нь гоожчихсон хүмүүс зөндөө байдаг юм билээ. Ингэсээр сүүлдээ шингэн нь гоожсоор байгаад бөөрөө хүртэл авахуулсан хүн байна. Итгэхэд их бэрх байсан учраас очихыг хүсээгүй юм.

Өөр эмнэлгүүдээр явж үзсэн үү?

Би Монголын нэр хүндтэй гэсэн бүх эмнэлгээр явсан. Мөн Хөх хот, Бээжин хүртэл орсон. Харамсалтай нь тэд бүгд л нэг онош хэлж байсан. Хэтэрхий их тайраад хаячихсан байна. Бид эмчлэх боломжгүй гэж байсан. Итгэл найдвар маань бараг л тасрахын даваан дээр цуг группт орсон хүн маань “Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын өдөрлөг болж байна, тийшээ юу ч гэсэн очоод үз гэж зөвлөсөн.

 

 

 Солонгос эмч нар туслах боломжтой гэж үзжээ?

Нарийн гэдсийг орлуулж оронд  нь хиймэл гуурс буюу шланк бүдүүн гэдэс рүү нь залгах боломжтой гэж хэлсэн.

Хагалгааны үнийг судалж үзсэн үү?

130-150 саяд хийнэ гэсэн. Азаар  “Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын өдөрлөг  болж, 50 хувийг нь хөнгөлж  70 саяд багтаад хагалгааг хийнэ  гэсэн хариуг авсан. 150 саяас 70 сая хүртэл хямдарсан болохоор яаж ийж байгаад хагалгаанд оръё гэж зориглоод дээрх   хандивын аяныг эхлүүлсэн.

Одоогоор биеийн байдал нь хэр байна. Ямар эмчилгээ хийлгэж байна вэ?

7 сар хэвтэрт байна. Дусал, уураг тариагаар л амь зогоож байна даа. Нялх хүүхэдтэй болохоор 2-3 хүний асаргаа орно. Өвдөхөөсөө өмнө 69 кг байсан, одоо  тураад 39 кг болсон.  Өдөр өдрөөр улам л турж байна. Өөрт маань ч  мэдрэгддэг../уйлав/

Гэр бүлийнхээ хүнийг  танилцуулахгүй юу?

Нөхөр  маань Төв аймгийн Жаргалант суманд байрладаг Онцгой байдлын салбарт давтан сувилалын газар ажилладаг. 24/48  цагаар ажилладаг. Амрах хоёр өдрөө хүү, бид хоёрыг асарна.Том охин маань “Санхүү эдийн засгийн дээд” сургуульд сурдаг байсан. Ээжийгээ өвдснөөс хойш  2 жилийн чөлөө авсан.  Одоо дүүгээ хараад, давхар ээжийгээ  сахина. Хоёр дахь охин минь 15 настай.  Өглөө нь хичээлдээ явж,  өдөр нь надад туслаад байж байна.

 

 

Том охин эзгүй байх шиг  байна. Гадуур яваа юу?

Том охин маань миний таньдаг мэддэг найз, нөхөд хамаатан садантай нийлж хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Одоогоор  билетээ зарах гээд л гадуур явж байгаа.

Тоглолт хэзээ болох вэ билет борлуулалт хэр байна

Улаанбаатар паласын концертийн их танхимд 11 сарын 30-нд 19:00 цагаас болно. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хамт олон маань 1500 билет авч тусалсан. Одоогоор  1000 гаруй билет үлдсэн гэж охин маань хэлсэн.

 

 

Одоогоор хэчнээн төгрөг хандивын дансанд  нь цугларсан бэ?

5 сая гаруй төгрөг цугларсан. Монголын ард түмэн минь үнэхээр сайхан сэтгэлтэй юм гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдрээд сууж байна даа. Танихгүй хэрнээ л хурдан эдгээрэй л гээд мессеж илгээж байна. Мобикомын хэрэглэгчид бас “Candy”-гээ шилжүүлж дэмжиж байгаа юм. Би дугааруудыг нь тэмдэглэж аваад, эмчилгээнд яваад ирснийхээ дараа бүх хүмүүс рүү тус тусад нь мессеж явуулна гэж бодож байгаа.

Candy”шилжүүлж болно гэсэн үү?

Тийм ээ. Мобикомын хэрэглэгчид “candy”-гээ  шилжүүлж их буян болж байгаа

 

.

Явуулах зааврыг нь та хэлж өгөөч?

Мобикомын хэрэглэгч 99651868-руу / миний дугаар байгаа юм/ явуулах “candy”-ны хэмжээгээ бичээд 555-руу илгээж болно.  Тэр нь буцаагаад мөнгө болгоод авчих боломжтой юм билээ.

Тэрбээр цааш яриагаа үргэлжлүүлэн,  “5 , 10 жил  нас нэмчихвэл  хүүгээ сургуульд орохыг нь харчих юмсан гээд хорогдоод байдаг юм байна. Хүүгээсээ гадна шилжилтийн  насны охинтой болохоор энэ хоёрыгоо харахаар сэтгэл өвдөж байна. Энэ сайхан хүмүүсийн буянаар хиймэл гуурсыг нь залгуулаад хүүхдээ нэг сургуульд оруулчих юмсан гэж бодогдох юм. Хүн чинь бас шуналтай амьтан юмаа. Хэлд орж, хөлд орохыг харчихвал боллоо доо  гэж бодож байсан бол одоо сургуульд орохыг нь хармаар санагддаг юм байна” хэмээн нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

 

Та бүхэн С.Болорчимэгт туслахыг хүсвэл:

Хаан банк: 5034902594 С.Болорчимэг
Төрийн банк: 104500785828 С.Болорчимэг  тус тус хандивын дансанд
Утас: 91882868, 99651868, 88809089  холбогдоно уу

 

Ярилцсан: Д.Атарцэцэг


Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ппп(43.242.243.48) 2017 оны 11 сарын 29

Амиа авруулчаад эмчээ муулж болж байгаа юм уу, авах тайрах хэрэгтэй болоод л аваа биз дээ, юмаа хулгайд алдчихсан юм шиг хячин ярихаа бол. Эмчээ муулж хандив цуглуулдаг юм уу

0  |  0
Оюун(219.116.204.124) 2017 оны 11 сарын 27

Монголд эмч нар ийм аюултай. Бүхэл бүтэн хүний эд эрхтэнг тайрч байж дур мэдээд. Эхлээд өөрт нь болоод гэрийнхэнд нь ямар учир шалтгаанаас хэр ихийг тайрч байгаагаа хэлэх хэрэгтэй шд. Амаар болон бичгээр. Намайг төрж байхад бас хэзээ дараа нь тэгчихсэн шүү одоо гарын үсэг зурчих гэж хэлж байсан, үнэхээр сонин хариуцлагагүй.

0  |  0
Зочин(108.208.122.34) 2017 оны 11 сарын 26

Өөрт нь үйл ирэхгүй юм шиг хохь чинь гээд зовлонг тавлаад сууж байдаг мөн уужуу тэнэг гэхэд ч багадам улсууд байгаа нь үнэндээ хэлэх үг ч олдохгүй болгох юмдаа Ай хөөрхий хорвоо гэж Нэг нь зовж шаналдаг нэг нь тавлаж амьдардаг хүний хорвоод ганцхан амьдрахдаа буян хийж сэтгэлээ ариусгаж амьдрах юмсандаа Эрүүл болж үр хүүхдээ баярлуулаарай

0  |  0
Хохь нь гэхээс(27.123.214.123) 2017 оны 11 сарын 25

Үхэх гэж байхад чинь эмч аварчээ. Одоо эмчийгээ муулаад сууж байдаг. Санаа муу бол заяа муу гэж энэ дээ

0  |  0
Иргэн(27.123.214.123) 2017 оны 11 сарын 25

Татварынхан, гаалийнхан дандаа хүн дарамталж мөнгө салгадаг шүү дээ. Эргээд хариу нь заавал ирдэг хорвоо шүү дээ. Бусад нь ч гэсэн харж авцгаа

0  |  0
Зочин(202.9.40.120) 2017 оны 11 сарын 25

Сэтгэлийн их тэнхээтэй байж гэмээнэ эдгэнээ эдгэнэ хүүхдүүдийн буян заяа харж байгаа сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай

0  |  0
Bayaraa(121.136.146.156) 2017 оны 11 сарын 24

Emch narn buruu bn shde.dandaa buruu onosh tavij duraaraa emchilgee hagalgaa hiine. Ersdeliiv yrdoosoo avch vzdeggvi. Ul suuritai ym hiine gj ogt baihgvi.

0  |  0
zochin(66.181.185.42) 2017 оны 11 сарын 24

hairan saihan hun

0  |  0
hishgee(66.181.190.21) 2017 оны 11 сарын 24

hurdan edgeerei 21000 hishgee geed hiisen shuu

0  |  0
зочин(202.70.34.244) 2017 оны 11 сарын 24

Энэ муухай хүүхдийг ээ. Хүүхдийн буян заяа их шүү эдгэнэ ээ эдгэнэ сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Эгч нь бас candy - шилжүүлнэ ээ.

0  |  0
Bilguun(150.129.142.97) 2017 оны 11 сарын 24

Erch huchtei daichin mundag emegtei. Egch mini zaaval edgiishuu.

0  |  0
zulaa(202.21.106.116) 2017 оны 11 сарын 24

Hurdan edgeerei bvhiil sain saihan bvgdiig hvsiy

0  |  0
Saara(73.239.110.215) 2017 оны 11 сарын 24

Ter novshiin emchontsereed zasgiin gazar mungig ni tuluh yostoi. Barimjaagaar hagalgaa hiideg heleh ug alga.

0  |  0
Энх(202.9.41.109) 2017 оны 11 сарын 24

ХӨӨРХИЙдөө зүв зүгээр сайхан ажлаа хийгээд явж байхад ийм гай зовлон таарах гэж.хэлж ирэхгүй хийсч ирдэг зовлон юм даа.гэхдээ яаж ийж бгаад 70 саяыг босгоод эрүүл энх болоорой.хүүхдүүдээ гэрлэж үр ачтай болохыг нь харнааа.бурхан таныг ивээг

0  |  0
murun(66.181.187.17) 2017 оны 11 сарын 24

huurhiiduu hurdan edgeerei

0  |  0
Top