Хэрлэн сумынхан өр ширгүй хэвийн өвөлжиж байна гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан, ойрын 40 жилд болоогүй халалт үүсч, Хэрлэн сумыг дайрсан зэрэг асуудлаас үүдэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд өвөлжилт хүндрэх төлөв ажиглагджээ. Харин үүний эсрэг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын албан даалгавруудын дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахад анжаарч ажиллажээ. Сумын хэмжээнд 30 тонн гар тэжээл, аюулгүйн нөөцөд 100 тонн өвс бэлтгэх аймгийн Засаг даргын албан даалгавраа биелүүлжээ.

 Өлзийт, Тахилгат тосгондоо аюулгүйн нөөц бүрдүүлэн, иргэдээс 80-аад тонн хадлан тэжээл өөрсдөө бэлтгэсэн гэсэн дүн мэдээ гарсан байна. Сумын төсөвт байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн дулаанаар хангагч байгууллагуудтай нүүрсний тооцоогүй, сургууль цэцэрлэгүүдийн халаалтын асуудал доголдсон зүйлгүй, өр ширгүй хэвийн өвөлжиж эхлээд байгааг Хэрлмын засаг дарга мэдээлжээ. 

  Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджийн орчим байна гэсэн мэдээллийг тус сум саяхан авсан гэнэ. Гэхдээ байгалийн хүчин зүйл гэдэг тааварлашгүй учраас санаа амарч болохгүй. Чингис хотод цас орсны дараах цас цэвэрлэх том ажил ундардаг байна. Дан ганц хот тохижилт дийлэхгүй учраас албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд заавал шахаж шаардуулахгүйгээр цасаа цэвэрлэж хэвшүүлэхэд анхаарч ажиллаж буй аж.

Л.Зул

www,zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top