НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлын азтан Монгол орны өнцөг булан бүрт тодорсоор. Саяхан Орхон аймгийн иргэн Ч.Булган 79369350 дугаарын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан болжээ. Мөн тус амйгийн Б.Азжаргал, Д.Мандуул, Т.Баярмагнай, А.Бямбажав нар тус бүр 500 мянган төгрөгийн азтан болж азтануудынхаа хүрээг тэлсэн байна.
Азтанууд эрхийн бичгээ Орхон аймгийн Татварын хэлтсээс өнөөдөр хүлээн авчээ. Тус хэлтэс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цахим төлбөрийн баримтын системд холбогдоогүй, нэгдсэн системд холбогдсон ч төлбөрийн баримт олгохгүй байгаа, цахим төлбөрийн баримтыг зөрчилтэй олгосон бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн систем”-д холбогдсон 1933 цэгт төлбөрийн Е баримт олгогдож байгааг мэдээлжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сугалаагаа зогсоо.