Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
11 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанас 3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, оройдоо хүйтний эрч чангарна.
2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 28-нд зүүн болон баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-29-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )