Ерөнхий боловсролын сургуулийн охидыг хүчээр машинд суулган хулгайлахыг завдсан хэрэг Булган аймгийн Дашинчилэн суманд гарсан тухай мэдээлэл олон нийтийн мээдээллийн хэрэгслээр тархжээ. Энэ сарын 26 тархсан дээрх мээдээллийн дагуу, зэргэлдээ сумынхан иргэддээ сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Харин энэ талаар тус сумын албаны хүмүүсээс тодруулахад, "ийм явдал болоогүй" гэсэн хариултыг өглөө.
Тус суманд хүүхэд хулгайлахыг завдсан явдал болоогүй. Харин хүүхдийн дам яриагаар нэгэн иргэн өөрийн фейсбүүкт мэдээлэл тавьснаас болсон дуулиан гэнэ. Сумын хүүхэд хамгааллын баг тухайн иргэнтэй уулзаж хувийн фэйсбүүктээ бичсэн зүйлс нь худлаа болохыг тайлбарлаж устгуулсан байна. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Энхболд сумын хэмжээний камерийг шүүж үзэн тийм хэрэг гараагүй болохыг нягтлан тогтоосон аж.
Дээрх худлаа мэдээллээс үүдэн Төв аймгийн Өндөрширээт сумын дунд сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг гарган олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )