Хорио цээрийн дэглэмийн бүс дэх өрхүүдэд хандив илгээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27
Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/-д малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 30 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон билээ. Тус байдалтай холбогдуулан УИХ-ийн гишүүн Ж.Эрдэнэбат нутгийн иргэддээ тусламжийн цувааг илгээсэн байна.
 
Энэ удаад шүлхийн голомтод ажиллаж, амьдарч байгаа айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулан 680 тонн нүүрсийг Улаанбаатараас Зүүнхараа руу ачуулжээ. Нийт 1360 өрх тус бүрт хагас тонн нүүр олгохоор тооцон, хамгийн түрүүнд түлшний хэрэглээ нэн шаардлагатай айл өрхөөс эхлээд тэгш хүртээмжтэй хувиарлахыг орон нутгийн Онцгой комисст даалгасан байна. Энэхүү тусламжийн дараа хорио цээр тогтоосон дээрх бүсийн өрхүүдэд өвсний туслалцааг хүргүүлэхээр товложээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.98.226) 2017 оны 11 сарын 27

Малаа алдаад сэтгэл санаагаар унаж хөгшидийн даралт ихсээд байхад чиний хувцастай байна уу хамаагүй

0  |  0
зззз(203.91.118.180) 2017 оны 11 сарын 27

хорио цээрийн бүсэд ажилласан цагдаагийн алба хаагчдад цалин өгөхгүй юмуу сар гаран л хувцастайгаа хонож гэрээсээ хол явсан юмсан

0  |  0
Top