Ханиадаар өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

 Хүйтний эрч чангарч, даарч хөрсний улмаас ханиадны өвчлөлд өртөх явдал хөдөө орон нутагт дэлгэрэх хандлага өндөр байгаа аж. Тухайлбал Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын байдлаар томуу, томуу төст өвчний 150 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 0-4 насны хүүхдийн өвчлөл өндөр хувийг эзэлж байгаа аж. Эцэг эхчүүд мэдлэг мэдээлэл дутмагаас томууг хүндрүүлэх, эмчилгээнд хамрагдсан нь гам муу барьж, хайхрамжгүй хандсанаас  хүүхэд дахин өвчлөх тохиолдол гарч байгаа аж..

Харин дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас Эрүүл мэндийн газарт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт, томуугийн эсрэг дархлаажуулалтад эмч, эмнэлгийн ажилчдыг бүрэн хамруулах, томуугаас урьдчилан сэргийлэх тандалтыг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөсөн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top