”Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 50 хувиар нэмнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

Уул уурхайн "Рио Тинто" компани Австралийн баруун хэсэгт газрын баялаг ихтэй ордыг 40 жилийн хугацаатай түрээслэхээр газар эзэмшигч иргэдтэй хоёр тэрбум ам.долларын гэрээг байгуулжээ. Гэрээний хүрээнд "Рио Тинто" компани 70,000 км талбай бүхий уг газарт төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгийн олборлолт хийхээр тохиролцжээ. Түүнчлэн уурхайд ажиллах нийт ажилчдын 14 хувь нь нутгийн уугуул иргэд байх юм. "Рио Тинто" компани Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтоо 50 хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, "Рио Тинто" компани нь төмрийн хүдэр олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.60) 2017 оны 12 сарын 02

Эрдэнэтээс бага татвар улсад огдог том компани ,манайхан гадны компанийг их хайрлаж,ард тумнээ ядууруулах юм даа.

0  |  0
Top