Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдлийн байдлаар энэ өвөл Булган аймагт зуд болох хамгийн өндөр магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Сүүлийн хоёр хоногт тус аймгийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт цас нэмэгдэн орж цасны зузаан хамгийн багадаа таван см-т хүрчээ.
Ерөнхийдөө аймгийн зүүн хэсгийн нутгаар цасны зузуун их байгаа бөгөөд Сэлэнгэ, Хангал, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын ихэнх, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын хойд тал, Бугат, Орхон сумын зүүн талын нутагт цас 20 см-ээс дээш зузаарчээ.
Харин Булган сум, Бугат сумын төв хэсэг, Хутаг-Өндөр сумын зүүн тал, Гурванбулаг сумын ихэнх нутгаар 10-19 см зузаан цастай байгаа аж.
Харин өнгөрсөн жил тэвдүүхэн өвөлжсөн Баян-Агт, Хутаг-Өндөр суманд бараг цас унаагүй байгаа гэнэ.
Тус аймгийн ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь хадлан бэлтгэх боломж бага, мал тарга хүч дутуу авсан, бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн зэргээс зудын эрсдэл хамгийн их байгаа гэж мэргэжлийн байгууллага үзжээ. Ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас унахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )