XXVIII их хуралд Өмнөговь аймаг манлайлж оролцлоо

2017 оны 12 сарын 01

 

МАН-ын ээлжит XXVIII Их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23-ны хооронд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор Улаанбаатар хотноо хуралдаж 21 аймаг, 332 сум, нийслэлийн 9 дүүргээс намын 211 мянган гишүүдээ төлөөлөн 1283 төлөөлөгч оролцлоо.

Өмнөговь аймгаас дараах нэр бүхий 22 төлөөлөгч сонгогдон оролцсон. Үүнд: 
1. УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Л.Энхболд 
2. УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Н.Амарзаяа 
3. Аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг дарга, МАН-ын бага хурлын гишүүн Н.Наранбаатар 
4. МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын дэд дарга Х.Мандахбаяр
5. МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир 
6. Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч Х.Сугир
7. Аймгийн МАН-ын хорооны төрийн хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр 
8. Даланзадгад сумын МАН-ын хорооны дарга, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх
9. Ноён сумын МАН-ын хорооны дарга, сумын Засаг дарга Б.Батолд
10. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Болдбаатар
11. Сэврэй сумын МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл 
12. Булган сумын МАН-ын хорооны дарга, сумын Засаг дарга Т.Мөнх-Алдар 
13. Мандал-Овоо сумын МАН-ын хорооны дарга, сумын Засаг дарга Ц.Санжаа
14. Цогт-Овоо сумын МАН-ын хорооны тэргүүлэгч О.Цэрэндэжид 
15. Манлай сумын МАН-ын хорооны дарга Уламдэлгэр 
16. Хүрмэн сумын МАН-ын хорооны дарга Б.Насандэлгэр 
17. Баяндалай сумын МАН-ын хорооны дарга, Засаг дарга Л.Батбаатар 
18. Цогтцэций сумын МАН-ын хорооны дарга Д.Батзориг 
19. Номгон сумын ИТХ-ын дарга, сумын МАН-ын хорооны тэргүүлэгч Н.Буянхишиг 
20. Ханхонгор сумын МАН-ын хорооны дарга, Засаг дарга А.Баяр-Эрдэнэ 
21. Баян-Овоо сумын МАН-ын хорооны дарга, сумын Засаг дарга О.Мандахбаяр
22. Аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан П.Оюунчимэг нар намын журмын нөхдийнхөө итгэл, саналыг өвөртлөн төлөөлөгчөөр сонгогдон их хуралдаа амжилттай манлайлан идэвхтэй оролцож Бага хурлын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэн 9 болгожээ.

XXVIII Их хуралд оролцсон 22 төлөөлөгчөөс Монгол Ардын намын Бага хурлын гишүүнээр: 
1. УИХ-ын гишүүн Л.Энхболд
2. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
3. Аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Н.Наранбаатар
4. Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир
5. Аймгийн МАН-ын дэд дарга Х.Мандахбаяр
6. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн
7. НАМЭХ-ны төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Долгор
8. Аймгийн МАН-ын улс төрийн ажилтан П.Оюунчимэг
9. Даланзадгад сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Алтансүх нар нийт их хурлын төлөөлөгчдийн саналаар МАН-ын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон байна.

Намынхаа дүрэм журмын дагуу, шударга зарчмаар, тэгш өрсөлдөн говь нутгийнхаа ард иргэд, журмын нөхдийнхөө сайн сайхны төлөө намынхаа бодлого шийдвэрт тууштай хандаж, эв эеийг сахиж шударга зарчмыг баримтлан анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Ардын намын XXVIII Их хуралд Өмнөговь аймгийн 22 төлөөлөгч оролцсоноос манлайлан оролцсон хэмээн онцолсны учир нь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Н.Наранбаатар XXVIII Их хурлыг удирдах 9 тэргүүлэгчийн нэгээр ажилласан бол Их хурлын мандатын комиссд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар, Их хурлын тооллогын комиссын гишүүнээр Баян-Овоо сумын МАН-ын хорооны дарга, Засаг дарга О.Мандахбаяр, Бага хурлын тооллогын комиссын гишүүнээр аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр нар орж ажиллан түүхэн их хуралдаа бүгд хариуцлагатай үүрэг хүлээж оролцсоныг энд онцлон тэмдэглэж байна.

Мөн 22 төлөөлөгчөөс дөрвөн эмэгтэй төлөөлөгч оролцож МАН-ын дүрмэнд эмэгтэйчүүдийн квотыг 25 байсныг 30 болгон нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсанд талархалтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top