Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж иржээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын дөрвөн хувийг эзэлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс хоёр дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн тоон үзүүлэлт гарсан байна.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа тэргэнцэртэц иргэдэд бодит тусламж үзүүлнэ гэвэл хорооны судалгаа хийж ийм хүн амьдарч буй орцны шатыг тэдэнд зориулсан болгож өгөх хэрэгтэй байна. Бусад улсад бол бүх үйлчилгээ, том орон сууцанд ийм шат байдаг шүү.