Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, энэ сарын 3-ны 11.04 цагт Цогтцэций сумын Цагаан-Овоо багаас урагш найман километрт Бор толгой гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд тус сумын аврах 44-р анги газар дээр нь бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Тус суманд яг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байсан юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
z oo ulam nemegdeed l bga yum bna
Yay
Газар доогуур гүнд хийсэн дэлбэрэлт байхаа даа!!!!!!