Хэнтий аймгийн хэмжээнд 12 гол горхи, таван нуур тойром ширгэсэн дүн тооцоо гарчээ. Түүнээс гадна гүн өрмийн, богино яндант, энгийн уурхайн худаг нийлээд 1280 худаг уст цэг ажиллаж байснаас 18 худаг нь ажиллагаагүй болсон байна.
Өнгөрсөн онд тус аймагт гол горхи 395, нуур тойром 310, булаг шанд 849, рашаан 23, нийт 1582 гадаргын усны объект тоологдож тэмдэглэгджээ.
Өмнө нь буюу 2011 онд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь ширгэсэн байна. Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )