Өмнөговь аймагт тусгай хэрэгцээт боловсролын анги нээгдлээ

2017 оны 12 сарын 07

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, бүлгийг нээж ажиллуулна гэж заасны дагуу 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тусгай хэрэгцээт боловсролыг Өмнөговь аймагт хөгжүүлэхэд орон нутгийн төсвийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа ба сургууль, цэцэрлэгт нийт 12 хүүхэд суралцаж байна. Биеийн тамир, ахуй засал, төрөл мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд ЕБС дахь анги нь өглөө 9 цагаас 12 цаг хүртэл хичээллэдэг. Харин цэцэрлэг дэх анги нь энгийн ангиудтай адилхан хичээллэдэг гэж байлаа.

Энэхүү тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээснээр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсны зэрэгцээ хүүхдүүд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, хөгжих боломж бүрдэж байгааг эцэг эхчүүд онцлон хэллээ.

Тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлийн багш нараар хичээл заалгаж хөгжих боломжийг бүрдүүлсэн энэ үйл ажиллагаа Өмнөговь аймагт анхдагч төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжуудыг олгосон үр дүнтэй ажил болсон байна гэж дүгнэв. 

Нээлтийн үеэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлын танхимыг тохижуулахад шаардлагатай тавилга, сандал, хувцасны өлгүүрийг  “Хос могойн чуулган” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгч дэмжлэг үзүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gochoo(66.181.183.227) 2017 оны 12 сарын 08

GENEN TSAGAAN HODOONIIHON ZAILUUL HOORHII

0  |  0
Top