Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгэн иргэн гэнэт алга болоод арав гаруй хоножээ. 39 настай иргэн Д нь өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн ОБГ-т ирсэн байна. Тус дуулагын дагуу эрэн хайх, аврах үйл ажиллагаа эхлүүлэн өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн хайж байгаа аж.
Аймгийн ОБГ-ын болон аймгийн Цагдаагийн газрын нийт 25 албан хаагч эрлийн багт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд өглөөний 9.30 цагаас оройн 19.00 цаг хүртэл тасралтгүй эрэл хийж буй гэнэ. Иргэн Д нь ямар шалгааны улмаас алга болсон тогтоогдоогүй бөгөөд түүнийг хэн, хаана ямар нэгэн байдлаар харсан тухай тодорхой мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байна. Алга болсон иргэнийг нутгийн зон олон сайн таниж мэддэг байсны дээр Д нь архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй нутаг орондоо хүндтэй, хүнтэй эвсэг, ажилсаг хөдөлмөрч нэгэн гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )