Хууль бус томилгоотой 61 иргэнийг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Улаанбаатар хот, Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ. Шалгалтаар аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.

Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ. 

Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл  арга хэмжээ авах юм. Шалгалтын Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчид, үйлчилгээний талаар иргэдээс түүвэр судалгаа авсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oijjh(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Top