Энэ сарын 11-нд тохиох “Эрдэнэт хотын өдөр”-т зориулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж хотынхоо иргэдэд бэлэг барьжээ. Энэхүү гудамж нь тус үйлдвэрийн захиргааны байрны урд байгуулагдсан бөгөөд 300 метр үргэлжлэх аж. Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цех хийж гүйцэтгэсэн байна.
Гэрэлт гудамжны нээлттэй хамтатган шинэ жилийн мод асаах ёслолыг зохион байгуулжээ. Уг ёслолд Эрдэнэт хотын иргэд, “Шар айраг” хамтлаг, дуучин Б.Амархүү, Маралжингоо тэргүүтэй урлаг соёлын одод оролцжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх гурван жилд Эрдэнэт хотод сургууль, цэцэрлэг гурвыг байгуулахаар зорьж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ZUV GAZRAA BARIJ