С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

"Монголын Ардчилсан Холбоо" /МоАХ/ байгуулагдсаний 28 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Ардчиллын алтан хараацай, "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөдөг билээ.  Цэцэг өргөх ёслол яг одоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд болж байна. Цагаан морин жилийн 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд цоо шинэ тогтолцоог авчирхад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсныг гэж үнэлдэг юм.

 

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top