Нийслэлээс 1700 орчим км алслагдсан баруун хязгаар Баян-Өлгий аймгийн төвд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын таван тэрбум төгрөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гарчээ.
Барилгын эхний санхүүжилт 500 сая төгрөгийг 2018 оны улсын төсөвт тусгасан бөгөөд эмнэлэг 2020 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна.
Тус аймгийн 1000 хүн ам тутамд ногдох төрөлтийн түвшин 28,3 промиль буюу бусад аймгуудтай харьцуулахад өндөр гэнэ. Хүүхдийн эндэгдлийн тоогоор ч тус аймаг мөн тэргүүлдэг байна.
Тиймд Баян-Өлгий аймаг эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарын сайжруулах, шинээр эмнэлэг барьж ашиглалтанд оруулах асуудалтай тулгарч, аймгийн удирлагууд холбогдох яам, тамгын газарт жил бүр санал хүргүүлж байжээ. Улсын эдийн засаг хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хойшлогдсоор ирсэн Хүүхдийн эмнэлэг барих ажил 2018 оны хавар албан ёсоор эхлэх аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )