Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан 2018 онд Хүүхдийн ордон барьж, байгуулахаар болжээ. Тус ордоныг барьж дуусгахад нийт 2 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шийдэх аж. Хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийн тулд кино театр, урлагийн заалтайн дээр уран зураг, бүжиг, хөгжим, дууны дугуйлан хичээллэх боломжтой томоохон ордон барихаар төлөвлөсөн байна.
"Хүүхэд хөгжил хамааллын жил"-ийн ажлын хүрээнд, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоог бууруулах, сурагчдын дунд бие биеэ дарамтлах, дээрэмдэх явдал ихсэх хандалгыг үгүй хийх, тэдний сурлага хүмүүжилд анхаарах зэрэг дорвитой ажлууд хийх аж. Учир нь тус аймаг хүүхэд оролцсон гэмт хэргийн тоогоор Улсад хоёрдугаарт орж байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final