Өвөрхангайн махны үйлдвэрийн 51 хувийг Хятадын компани эзэмшинэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11
 Өвөрхангай аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, орон нутгийн өмчит “Өв-Эко мийт” ХХК-ийн хувь нийлүүлсэн Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ. Үйл ажиллагаа нь эхлээд 10-аад хонож буй тус үйлдвэрийн 51 хувийг БНХАУ-ын “Монгол Ливэй Индастри” ХХК, 49 хувийг “Өв-Эко мийт” ХХК эзэмшиж байгаа гэнэ.
 Тус үйлдвэр Баянтээг ХК-иас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авч үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд .өдөрт дунджаар 1000 толгой бог 200 бод төхөөрөх хүчин чадалтай аж. Харин үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэхэд 50 гаруй хүнийг ажлын байраар хангах юм байна. Тоног төхөөрөмжийн хувьд 1000 тонн мах хадгалах агуулах, АНУ-ын "Жарвис" брэндийн мах шулах,сэврээх, гүн хөлдөөх, 18-20 хэмд хадгалах зориулалт бүхий төхөөрөмжтэй юм.

Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.95) 2017 оны 12 сарын 12

Neg MGL oliv doliv geed olz oloh geed yavj bg shd.Uyn 51 huviig bodoh

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2017 оны 12 сарын 12

Ээ чааваас мах боловсруулах үйлдвэрээ хятадуудын мэдэлд өгчих гэж дээ. Яваандаа наад чинь бүгд хятад ажилчидтай болно. Монголчууд саяхан аймаг болгонд шахуу МБҮйлдвэртэй байлаа.

0  |  0
Зочин(112.72.11.122) 2017 оны 12 сарын 12

Ер нь хүнсний асуудал идэж уухаа монголчууд өөрөө өөрсдөө л хариуцаж хянах ёстой.Хятадууд бол биш шүү.Тэнэг юм уу.Шал тэнэг.Бидэнд сайн юм хийхгүй шүү.Яаж хорлох тухай л бодож бдаг.Гол гол зүйл дээр өөрсдөө хяналтаа тогтоох хэрэгтэй.

0  |  0
Bvc(108.92.148.34) 2017 оны 12 сарын 11

Uvurhangainhan arhinii uildver avahdaa sain humuus ,gol heregtsee bolson mahaa hujaanuudad aldaad duusavaa gej.Udahgui uvurhangai shuuh ,tsagdaagiin darga hujaagiin hamsaatanguud, erliiz hurliizuud bolno.

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
s(202.131.242.242) 2017 оны 12 сарын 11

makhnii uildveruud bugd China nariin gart orood bnu geltei

0  |  0
Top