Даланзадгад суманд шинэ цэцэрлэг барина

2017 оны 12 сарын 12

 

Өмнөговь аймгийн хэмжээнд 28 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 5000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Боловсролын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж 2017 онд Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг их засварт оруулсан бол ирэх жил өргөтгөл хийж 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийг барихаар төсвийг нь батлууллаа.

11-р цэцэрлэгийн барилгыг барих ажлыг Оюутолгой, Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" бүрэн санхүүжүүлэх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top