Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амийг хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт хадгаламж”-ийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэлд, түүнд шүүхээс 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон.
Түүнийг 2008 оны есөн сарын дундуур цаазалсан тухай бүдэг бадаг мэдээлэл бий. Манай улсад цаазын ялыг хэзээ, хаана хэрхэн гүйцэтгэснийг нууцалж ирсэн. Энэ тухай ар гэрийнхэнд нь мэдэгдэж, гэхдээ цогцосыг нь өгдөггүй гэлцдэг. Нууцалдаг учраас цаазлуулсан Түмэнгэрэл гадаадад явна гэх цуурлах үг гараад намжсан биз ээ. 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас түдгэлзсэн. Өөрөө уучлал хүссэн тохиолдолд 30 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх ийм л агуулгатай явав. Тэгвэл Ц.Түмэнгэрэл агсан манай улсаас хамгийн сүүлд цаазын ял гүйцэтгүүлсэн байх магадлалтай юм.
Монгол Улсад ямар тохиолдолд цаазаар авдаг байв
Монгол Улсын Их Хурал 2002 онд шинэ Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдүүлсэн.
Нийгмийн зүтгэлтний амь биед халдах
Хорлон сүйтгэх
Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах
Онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх
Зандачлах, хоморголон устгах зэрэг хэрэгт цаазаар авах ял оноосон бол сүүлд Терроризм гэсэн зүйл заалт нэмэгдэж долоон төрлийн хэрэгт цаазын ял оноож байжээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ оны долдугаар сарын 1-нээс цаазын ялыг бүр мөсөн халсан юм. Харин 1921, 1953 онд манай улс цаазын ялаас түдгэлзэж байсан аж.
Цаазаар авах ял оноодог орнууд
Цаазын ажиллагаа маш нууц учраас өнөөг хүртэл хэрхэн цаазалдаг нь тодорхой биш.
Гадаадын улс орнуудад цаазаар авах ялыг хуульдаа хэвээр байлгадаг ч гүйцэтгэх нь багассаар иржээ. Цаазын ял оноодог 66 улс, 30 улс хуульдаа цаазаар авахаар тусгасан ч сүүлийн 10 жилийн хугацаанд нэг ялыг гүйцэтгээгүй байна. Цаазын ял оноодог 60 гаруй улсад хүнийг цаазлах нь багасч ялын гүйцэтгэлийг хойшлуулах, насаар нь хорих зэргээр өөрчлөх болсон ажээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 21 )
MUNHNAR EEJ MUNHNAR EEJ
алсан нь ч алуулсан нь ч тухайн үеийн улс төрчдийн золиос болсон доо зайлуул
heregtei hereggui eldviin balai yum niitelj baih hend heregtei yum be bicheechee
ТҮМЭНГЭРЭЛ ХЯТАД ЭЦЭГТЭЙ БАЙСАН,БАДРААГИЙН ЭЭЖ НЬ ӨВӨРМОНГОЛЫГ ТЭМЦЭГЧ ДЭМЧИГДОНРОВ ВАНГИЙН ОХИН БАЙСАН НЬ БАТАЛГААТАЙ ҮНЭН, ЭНЭ
tsaaziin yal baih heregtei tegehdee 5n jiliin daraa tsaazlah ch ymuu shuud tsaazaar avuul helmegdsen hun baij magadgui ychiraas ter 5n jil huleej bgaad tsaazaar avdag ch ymuu
tsaaziin yal baih heregtei tegehdee 5n jiliin daraa tsaazlah ch ymuu shuud tsaazaar avuul helmegdsen hun baij magadgui ychiraas ter 5n jil huleej bgaad tsaazaar avdag ch ymuu
Зайлуул даа, цаазлуулаагүй л байгаасай даа. Яс юман дээрээ ХЗХ-нуудыг зохион байгуулалттай дампууруулсан, цочролд ороод л хүний аминд хүрснээс биш тийм ч яадгаа алдсан зандалчин байгаагүй байх гэж боддог юм шүү дээ.
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Бүх насаар нь хорьж татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж болохгүй. Лалруудыг хурдхан л цааш харуулаад байх хэрэгтэй
ENE TER BADRAAG ALSAN NI YOSTOI BSON YUM TEGEEGUI BOL TER ZORIGT NI MONGOLIIG BALLASAN DAA