Үндэсний статистикийн хорооноос жил бүр орон даяар удирдан зохион байгуулдаг мал тооллогын ажил Өвөрхангай аймагт амжилттай өрнөж байна.
Өнөө жилийн хувьд онцлог нь, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсантай холбоотойгоор мал тооллогын маягтад өөрчлөлт орж, мал, малчны тухай нарийвчилсан мэдээллүүдийг шаарддаг болж байгаа юм, Мөн нөгөө талаар малчид малаа банкинд барьцаалж зээл авдаг учраас хүн хохироохгүйн тулд мал тооллогын ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр хяналтын дор зохион байгуулж байгаа аж.. Тухайлбал, тус аймагт аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч дарга зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 хяналтын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна.
Аймгийн нийт 19 сум, 109 багийн хэмжээнд мал тооллогын ажлыг энэ сарын 7-оос эхлүүлсэн 14-ийг хүртэл үргэлжлэх юм. Өнөө жилийн хувьд Өвөрхангай аймгийн найман сумаас 1300 орчим малчин өрх өөрийн аймагтаа, 300 гаруй айл өрх Дундговь, Өмнөговь аймагт оторлож яваа аж. Энэ нь мал тооллогод бэрхшээл учруулж байгаа ч аймгаас бензин шатахууныг шийдвэрлэн өгснөөр газар дээр нь очиж тоолох нөхцөлийг бүрдүүлж ажлыг хөнгөвчилж буй гэнэ.
Дашрамд дурдахад Өвөрхангай аймаг энэ жил 5,5 сая орчим мал тоолуулах урьдчилсан дүнтэй байгаа аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймаг малын тоо толгойгоор Улсдаа тэгүүлсэн билээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )