Хүчирхийлэгчийг химийн аргаар ХӨНГӨЛЬЕ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

Эргэн сануулахад:

Бага насны хүүхэд хүчирхийлсэн, алга болсон, эрүүл мэндийн байгууллагын эмч таван настай хүүхдээс төлбөрийн хураамж төлөхийг шаардсан. Хамгийн их дуулиан татсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдэд нийгэм дөжрөх нь. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд байна.  12-17 насны буюу  насанд хүрээгүй 1613 эх амаржиж, 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн харамсалтай” гэж мэдэгдлээ.  Эдгээр үйл явцын заримаас эргэн сануулах  шаардлага  бий болов уу.  

Очир төвд 13 настай охин амиа алдав  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин А-гийн амь насаа алдсан хэрэг гарсан. 18 настай А, 20 настай Ж нар талийгаач охинд архи уулгаж согтоосон гэх мэдээлэл бий.  Хохирогч охины буруу болох вий, сэжигтнүүд өндөр үнээр өмгөөлөгч хөлсөн зэрэг мэдээллүүд гарч байв. Эцсийн үнэнийг хуулийн байгууллага, шүүх тогтооно.

Замын-Үүдэд 13 настай охин алга болоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 13 настай охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  сургууль руугаа яваад ор сураггүй алга болсон. Цагдаа, хууль хүчнийхэн олон хоног шалгаж хайж, 100 хол гарсан хүнийг шалгасан боловч өнөөг хүртэл сураг чимээгүй хэвээр.

Таван настай охиноос төлбөр нэхлээ

 

Бас нэгэн дуулиан болсон зүйл нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн жижүүр эмч 10 мянган төгрөг нэхсэн явдал байв. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10 төгрөгний төлбөрөө төлөхгүй бол хэнд ч үйлчлэхгүй гэдэг журам гаргасантай холбон тайлбарлаж байв,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тушаалтан. 

Ерөнхий сайд үүрэг өгч гурван сайдын  тушаал хүчингүй болов

 У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод өгсөн хамгийн эхний үүрэг, даалгавар нь бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой байлаа. Тэрбээр, “Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд ирж байхад төр нь 10 мянган төгрөг нэхнэ гэдэг гутамшиг. Гурван сайдын хамтарсан тушаалыг би хүчингүй болгуулна. 0-15 насын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үздэг байх зарчим руу  шилжүүлнэ. 2017 оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1188 хүүхэд шүүх эмнэлэгт хандсан байна” гэж мэдэгдсэний дараахан гурван сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгож хүүхдээс төлбөрийн мөнгө нэхэхээргүй болов.  

Ерөнхийлөгч “хүчирхийлэгчийг цаазална” гэв

Үнэндээ бол шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Би хүүхэд хүчирхийлсэн хүнийг цаазалмаар байна” гэж шууд хэлээгүй л дээ.

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хэлэлцүүлэг өрнүүлсэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад  цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн. Х.Баттулга “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ 70,700 хоног биш үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж Ажлын хэсэг байгуулсан. Хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй" гэсэн юм. Манай улсын хувьд цаазын ялыг халаад таван сарын  нүүр үзэж байна. Тиймээс хүчирхийлэгчийг цаазална гэсэн ойлголт, хуулийн боломж хаагджээ.

Гадаадын улс орнууд хүчирхийлэгчийг хэрхэн шийтгэдэг вэ?

Хүчирхийлэгч нь хүүхдийн хамаатан садан, хойд эцэг, ойрын хүмүүс нь байдаг учраас гомдол гаргахгүй, нуун дарагдуулах, хүүхдийг дарамтад оруулж, хэрэгтэн ял зэмгүй хоцрох гээд монгол хүний “муухай зан” гаргадагтай ч холбоотой юм.

Хүүхэд хүчирхийлэгчид оноох ял шийтгэл гадаадын улс орнуудад ямар байдгийг холбогдох хүмүүс, хууль тогтоогчид судалсан болов уу. Хойд хөршид 14 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 12-20 жил хорих ял оноодог. Гэмт хэргийг давтан үйлдсэн тохиолдолд бүх  насаар нь хорих ялаар шийтгэдэг байна. Харин өмнөд хөршид хүүхэд хүчиндсэн, бага насны хүүхэдтэй бэлгийн харицаанд орсон бол 10 жил, бүх насаар нь хорих, бүр цаазаар авах хүртэл ял оноодог ажээ. 

БНСУ-д хүүхэд хүчирхийлүүлсний улмаас нас барвал гэмт этгээдэд бүх насаар хорих ял оноох эсвэл цаазалдаг байна. Өндөр хөгжилтэй, хүний эрхийг дээдэлдэг гэх барууны орнуудад ч хүүхэд хүчирхийлэгчийн “толгойг илдэггүй”. Франц, Польш, Швейцарь, Молдав, ХБНГУ зэрэг улсад хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар хөнгөлөх, хэрэгтэн өөрөө зөвшөөрөхгүй бол насаар нь хорих ялаар солих зэргээр шийтгэдэг байна. Харин бид хүүхэд хүчирхийлэгчидтэй хатуухан гараар тэмцэж чадахгүй байгаа нь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд шил даран гарч байгаагаар нотлогдоод байна.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
агаа(183.177.98.82) 2017 оны 12 сарын 14

ийм хэрэгт яасан ч зөөлөн хандаж болохгүй хүчирхийлэгчийг бүх насаар нь тэжээх шаардлагагүй

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 12 сарын 14

cumni garz duujilbel taarna iim heregt zoolon handaj bolohgui hun helmegduuleh ecehiig huulinhanii ajiliin hariutslaga odoo orchin ued tarhinii bichleg nudnii huuhen haraanii unen hudal helehiig togtoodog bagajiig ashilah heregtei

0  |  0
hoh tolbot(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

munhnar eej

0  |  0
hg(202.72.245.165) 2017 оны 12 сарын 13

zasaa ruu i buudaj alah heregtei huuhed zovooson hun zovj uheh yostoi

0  |  0
Album(66.181.183.146) 2017 оны 12 сарын 13

Нийгмийг баахан занасан гомо арми бэлдэх гээ юу, нэг бол шууд бууд. Эсвэл ойлгуулах талын ажил өрнүүлж, бүхий л насанд нь хяналтанд байлга.

0  |  0
Gta (73.239.110.215) 2017 оны 12 сарын 13

Duhand ni 1 sum zoochih. Ene ni hyamdhan tusna hu.

0  |  0
Top