Монголчууд гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй юу. Мэдээж бий. Гэвч сайнаар дуудагдахаас саараар сонсогдох нь их байдаг. Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтнууд гадаад тансаг хаустай гэх мэдээлэл байдаг бол зарим бизнес эрхлэгч гадаадын хамтрагчидтайгаа хамтарч бизнесээ хөгжүүлэх боломж хайдаг. Гадаадад хэн ямар хөрөнгөтэй вэ гэдгийг цөөн хүнээр ч болов тодорхойлохыг зорилоо
С.Баярын хауснууд
Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-ын долоон хаустай гэх мэдээллийг УИХ-ынгишүүн асан Г.Уянга олон нийтэд хүргэснээр өнөөг хүртэл хардалт, сэрдэлт дуулиан дагуулсаар байдаг. АНУ-ын иргэн Киэт энэ тухай “Ноён Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт 895,000 ам.доллараар худалдан авсан орон сууцаа 1,195,000 ам.доллараар үнэлсэн. 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 16,000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн” хэмээн бичиж байжээ. Түүнд долоон хаус байгаа талаар хэсэгтээ л шуугисан. Харин С.Баяр үүнийг үгүйсгэж “Надад хаус байтугай майхан ч байхгүй” гэсэн удаатай. Түүний охид эрх чөлөөний оронд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг гэсэн тайлбар ч дагалдуулдаг юм.
Ц.Элбэгдорж АНУ-д хаус авсан уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Ц.Элбэгдоржийг АНУ-д хаус худалдаж авсан гэх хардлага ч тойрсонгүй. Ц.Элбэгдорж АНУ-д байр худалдан авчээ гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд анх бичсэн хүн нь УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны дарга асан С.Билэгсайхан байв.
Тэрбээр, "ЭБИ Нью-Иоркь хоёр сая ам.доллараар байр худалдан авлаа" хэмээн жиргэжээ.
Д.Сугарын Солонгос дахь хаусны сураг
ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн ашгаас мөнгө угаасан дуулианд холбогдсон. Түүнийг хууль хяналтынхан шалгах гэсэн ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон учраас бүрэн эрхэд нь халдаж болохгүй хамгаалалт үүсчээ. Үүнээс улбаалаад “сугардаггүй Сугар” хэмээгдсэн Д.Сугарыг БНСУ-ын Чэжү арал дээр 2011 онд Солонгосын Чэжү, Раөн хотхоны 101/701 тоот хувийн сууцыг 300 мянган доллараар худалдаж авсан. 2013 онд 580 сая төгрөгөөр худалдсан гэсэн мэдээлэл тархаж байлаа.
Ш.Сайхансамбуугийн “Steinplatz” зочид буудал
1907 онд Германы Берлин хотноо баригдсан “Steinplatz” зочид буудалд Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу хөрөнгө оруулалтхийж дахин сэргээсэн. 30 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Цагтаа хамгийн орчин үеийн тансаг гэгдсэн эл зочид буудалд Германд зочилсон алдартнууд байрладаг, дэлхийн хоёрдугаар дайны дараа Францын нэрт жүжигчин Брижит Бардо амьдарч байжээ. Ш.Сайхансамбуугийн гадаадад хийдэг бизнес үүгээр хязгаарлагдахгүй. Германд “Нарантуул дойчланд” компани бий. 1996 оноос Орос, Герман түнштэйгээ хамтарч байгуулсан эл компани Германд төвтэй Новосибирскт салбартай гэдэг. Мөн Шанхайд бүрэн автоматчилагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгожээ.
“Ажнай” Бат-Эрдэнэ усан онгоцтой юу?
Далайн тээврийн онгоц үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог БНСУ-ын зах зээлээс монгол хүн анх удаа 100 сая ам.доллараар ачааны зориулалттай аварга том хөлөг худалдан авсан тухай мэдээллүүд нэг хэсэг цацагдсан. 100 сая ам.доллараар хөлөг онгоц худалдан авсан тэрбумтныг “Ажнай” группийг Д.Бат-Эрдэнийг хэмээн таамаглаж байв. Тэрбээр, УИХ-ын гишүүн байхдаа Лондон д байсан Буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны хөшөөг Монголд авчирсан нь үнэн юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 13 )
СУГАР ШИГ ШУДРАГА ХҮН МОНГОЛД АХИЖ ТӨРӨХГҮЙ.ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛГА ШАЛГААД ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН.
Үндсэн хуулийн цэцээс эхлээд бүх төрийн өндөр албанд байгаа нөхдүүд бүгд асуудалтай байхад АТГ яаж ажилж чадах билээ.Шудрага замаар баяжина гэж хэзээ ч байдаггүй тэр тусмаа Монголд.
Sugar geed goliison obgon ix yum xussan daa eniig tsetsiin gishuun yamar xamaa baina
Gadaadad horongotei eseh ni gol ni bish ter horongo yamar zamaar bii bolson be gedeg ni l gol ni. Hergeer avligachdiig bizmenuudtei holij niitleed bh shaardlagagui.
Eh oron ard tumnee bodohgui shunal ihedvel shulam l gedeg delhiid bayn baigaad yah ve dee eh ornoo bodohgui Eg orongui bayn bolood ch yah ve fedgiig medehgui baimaargui yum daa uneheer oyuny doroitol uiliin ur gedgiig medehgui toohgui bna gedeg Emegnel
avliga iig bair suuts kazinod hojigdoh geh meteer ugdug bolson yum bishuu?
Ene malnuud eh orondoo munguu urehgui gadaadad gargaad bdg estoi teneg humuzs umaa er ni bol dan ulsiin munguduu.ichdeggui um bhdaa.
Сайхансамбуу харин бизнес хийж боссон байх шуу. Ажнай ч ялгаагуй. Гэхдээ ажнай улсын емчеер тогтоогдсон 5 толгойгоос менге босгосон гар. Даланзадгадынхаа ардыг жинхэнэ хохироодог хар данстай хундээ. Намайг УИХ-д сонгоогуй тул гээд бутэн аймгаа харанхуйд умбуулж байгаа арчаагуй баас. Бусад нь бол тереес терсен тендерийн хулгайчид.
Монгол хүн эх орноо цаашлаал эх орныхөө төлөө гэх сэтгэлгүй үе өнгөрч байна энэ талаар боловсролын яам анхаарахгүй бол бид эх орноо зарчихаад гадаадад суух байх шүү
С.Баярт юу байхав. Дандаа төрд ажилласан. хүүхдүүд нь бизнес эрхэлдэг байх аа. Харин Ми.Энхболдод бизнес эрхлэдэг хүн байхгүй тэрбумаар ярьдаг .Шалгаад нэмэргүй АТГ Энхжаргал найзууд.