Дундговь: Засаг дарга хяналтын мал тооллогоор ажиллав

2017 оны 12 сарын 16

Улсын хэмжээнд явагдаж байгаа ээлжит Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцад хяналтын тооллого хийх ажлын таван хэсэг гарч аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумдаар ажиллаад ирлээ.

Ажлын хэсэгт Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ариунжаргал, ХХААГ-ын МАА-н албаны мэргэжилтэн Ж.Батбилэг нар хамтран ажиллаж мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай сумын ЗД-ын захирамж, тооллого зохион байгуулах комисс байгуулсан эсэх, мал тоолуулсан өрхийн тооллогын картын хөтлөлт зэргийг шалгаж, хөдөөгийн өрхөд газар дээр нь очиж малыг нүд үзэн тоолох ажлыг зохион байгуулж, багийн дарга нарт программд шивэх талаар заавар зөвлөгөө өгсөн бөгөөд Мал тооллогын хяналт хийхэд ямар нэг зөрчил дутагдал гараагүй байна.

Мөн энэ үеэр Улсын аварга малчинд тодорхойлогдсон Гурвансайхан сумын малчин н.Бархас, Баянжаргалан сумын малчин н.Рэгзэн, Өндөршил сумын малчин Ё.Дашжамц нарын хотонд очиж ажил, ахуйтай нь танилцаж ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг тодорхойлолтонд бүрдүүлсэн бичиг баримтын бүрэн эсэхийг шалгаж зөвлөгөө өгөв. Ажилласан гурван сумын нутагт Хэнтий, Төв аймгуудаас отрын айлууд орж ирж, Баянжаргалан сумын Хөөтийн уурхай орчмоор адуу олноор орж ирсэн байлаа.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ гурван сумдын удирдлагуудад Отор нүүдлээр ирж байгаа малчин өрхийн тоо, малын тоо зэргийг нарийн судалж гаргах, цаашид нэмж отрын айл оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг болголоо. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Гурвансайхан суманд 11, Өндөршил суманд 5, Баянжаргалан суманд 4 малчин шинээр мянгат малчны болзол хангасан байна. Эдгээр гурван сумдын нутгаар одоогийн байдлаар өвөлжилт сайхан, бэлчээр өвс сайтай, цаг агаар харьцангуй дулаахан малчдын сэтгэл тэнэгэр сайхан байна.

Image may contain: one or more people, sky, outdoor and nature

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kiuj(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
juyh(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Top