12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 18, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
baidag l ,baisan l temfratur shuu dee surjigneed uahsw dee
odo ch gesen darhadiin hotgor, ider, tes goliin hundiiguur iim l bga sh de shunuduu -40, yun surtei garchig ugdgiin be, humuusiig ailgaj yuga hiinee, harin ch ene jil dulaavtar bga shuu, bitgii ingej hooson tsetserhej, hooson tolgoigo gaihuulj bgach,