Хөвсгөл аймагт Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо

2017 оны 12 сарын 19

Монгол улсын Засаг  захиргаа,  нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6-ын “а”, 30.1.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.4.3, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.6.1-ийг  үндэслэн Захирамжлах нь:

 

1.    Хүйтэрч, замын хальтаргаа гулгаа үүсч авто замын нөхцөл хүндэрч байгаа тул

хүний эрүүл  мэнд, осол гэмтэл,  учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрөөс  2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл   мотоциклээр  замын хөдөлгөөнд оролцохыг  хориглосугай.

2.    Хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журмын  эсрэг гэмт хэрэг, осол

зөрчлөөс  урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг өгч,   хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон  бусад боломжит  хэлбэрээр  сурталчилан ажиллахыг аймгийн  Цагндаагийн газрын дарга Ц. Адьяацэрэн,  сумдын Засаг дарга нарт даалгасугай.

Дээрх шийдвэрийг хүйтэрч, замын халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл хүндэрч байгаа тул учирч болзошгүй эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан байна.  Хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн газрын дарга, сумдын Засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top