Шинэ он айсуй ирж байгаа энэ үед Дархан-уул аймгийн МХГ, ЦГ, ОБГ хамтран пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иргэд болоод ААНБ-ууд пиротехникийн хэрэгслийг зарж борлуулахдаа заавал аймгийн МХГ-т бүртгүүлж, аймгийн ОБГ-аас заавар зөвлөгөө, аюулгүй буудуулах зөвлөмжийг авах ёстой юм. Ингэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )