Тэмээн сүргээрээ дэлхийд гайхагдсан Өмнөговьчууд хоёр жилд нэг удаа “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ жилийн зөвлөгөөн малчид хөдөлмөрчид, бүх шатны удирдлага, албаны хүмүүсийг хамруулснаараа онцлог бөгөөд үр дүнтэй болсон.
Тус зөвлөгөөний үеэр 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнасан. Тэд 12 сарын 11-ний өдрөөс 18-ны хооронд Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, “Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирлээ.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд нар ахалж явсан бөгөөд зөвхөн дарга нар гадаад явдаг биш иргэд бид ч гадаадад туршлага судалж, ганзага дүүрэн ирж болдог юм байна хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Гарчиг нь тохироогүй юм.малчид солонгосоос туршлага судлахдаа ч яхав дээ.Аялалаа гэвэл арай дээр сонсогдоно
Il zadgai sheej, nus tseree hayagui l bol boloodoo.Turshlaga sudlaad suid bolood baih yum yu baihavdee.Ajiliin hariutslaga ,avilga ene teree l shiidchihvel haana ch yum hiij buteej bolno.